
Олон улсын олимпийн хороо, “Рио-2016” олимпийн наадмын зохион байгуулах хорооноос “Рио-2016” олимпийн наадамд цагаан хуудсаар оролцох 16 спортын төрлийн 110 тамирчныг зарлажээ.
Бөхийн төрлөөр дөрвөн хүн багтсан бөгөөд Хаитигийн Аснэйж Кастелли чөлөөт бөхийн 74 кг-д, Палаугийн Скиланг Флориан Теменгил чөлөөт бөхийн 125 кг-д, Камбожийн Сотеара Чов, Хондурасын Бренда Бэйли Гомес нар эмэгтэй чөлөөт бөхийн 48 кг-д тус тус өрсөлдөх боломжтой боллоо.
Зуны олимпийн наадмын сонгомол барилдаан, эрэгтэй болон эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд сонгон шалгаруулах тэмцээнээс шалгарсан 336 бөх оролцох эрх аваад байгаа бол дээрх дөрвөн бөх нэмэгдэж, 340 болоод байна. Үүн дээр нэмээд олимпийн наадмыг зохион байгуулах Бразил улсад мөн дөрвөн эрхийг цагаан хуудсаар олгох аж.
“Рио-2016”-д оролцох 110 тамирчны нэрийг зарлажээ | ||
Үзсэн: 1542 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.