
Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан барилгын мэргэжилтэн, мэргэшсэн ажилчид, МСҮТ-д засал, өргийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан, залуусын дунд “Өрөг угсрагч”, “Хавтанцар наагч”-ийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.
Тэмцээн нь барилгын салбарт өрөг угсрагч, хавтанцар наагчийн чиглэлээр ажилладаг мэргэшсэн ажилчид, энэ чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусын ур чадварыг дээшлүүлэх, цаашлаад олон улсын тэмцээнд оролцох авьяас чадвартай мэргэшсэн ажилтныг шалгаруулахад ихээхэн ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна.
Тэмцээний хоёр төрөлд 10, 10 баг оролцох бөгөөд шагналын сан нь 6 сая төгрөг байх юм. Тэмцээн тавдугаар сарын 28-нд "Дүнжингарав" худалдааны төвийн задгай талбайд болно.
Барилгын өрөг угсрагч, хавтанцар наагчийн аварга шалгаруулах тэмцээн болно | ||
Үзсэн: 678 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.