Шууд Chart

Манай улсын жүдочид дөрөвдүгээр байрт бичигдэж байна

2016-05-27 08:30:50

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багаас одоогоор 13 тамирчин "Рио-2016" зуны 31 дүгээр олимпийн наадамд оролцох болоод байна. Үүгээрээ тэд дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд Лондоны олимпид есөн тамирчнаа илгээж байснаасаа энэ удаа илүү ахисан нь медалийн тоог ч нэмэгдүүлэх үндэс болж байна.

Одоогоор Япон, Бразил, Францын тамирчид эхний гурван байрыг эзэлж байна. Харин манай улстай ХБНГУ тэнцүү тамирчинтайгаар яваа бол БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг гүрнүүд араас дагаж байна.

"Рио-2016" олимпийн наадамд оролцуулахаар зарласан 13 жүдоч энэ амралтын өдрүүдэд болох “Мастерс” тэмцээнд эрхийн болзлоо хадгалж чадвал Риог зорих эрх нь албан ёсоор баталгаажих юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манай улсын жүдочид дөрөвдүгээр байрт бичигдэж байна  
Үзсэн: 2123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [182.160.2.xxx] 2016-05-27 18:27
Ард түмний мөнгийг та нар луу зөөчихдөг нэг босс нөхрийн гавьяагаар Монгол 4 -р байранд оржээ. Бас ч гэж яах вэ.... Та бүхэн ард түмэндээ баярлах нь зөв байх шүү.

Бидэнтэй нэгдээрэй