
Энэ сарын 28 буюу бямба гарагт Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүнийг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан 11:00-14:00, 21:00-23:00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун талын замыг хаах юм.
Мөн Чингисийн талбайн урд талын авто машины зогсоолыг 08:00-23:00 цаг хүртэл хааж, Амарын гудамж, Хангарди ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн театр, Тагнуулын ерөнхий газар, Спортын ордны урд зогсоолуудыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулна.
Маргааш Чингисийн талбайн баруун талын замыг хэсэгчлэн хаана | ||
Үзсэн: 637 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.