Шууд Chart

“Хөх тэнгэрийн удамт cалхин аялгуу” тоглолт болно

2016-05-27 12:47:08

Монгол Улсын Филармони, ӨМӨЗО-ын уран бүтээлчдийн хамтарсан “Хөх тэнгэрийн удамт cалхин аялгуу” тоглолт ирэх сарын 3, 7-нд УДЭТ-ын тайзнаа болно.

Улсын Филармони, ӨМӨЗО-ны “Үндэстний урлаг жүжгийн хүрээлэн” Монгол, Хятадын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын ард иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлэх зорилготой байгуулсан хамтарсан гэрээний дагуух эхний тоглолт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16, 17-нд Хөх хотын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн тайзнаа болсон.

Харин хоёр дахь тоглолт нь ийнхүү болох гэж буй.

Тоглолтод ӨМӨЗО-ын  “Үндэстний урлаг жүжгийн хүрээлэн”-ийн Үндэсний их найрал хөгжим, удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Нямдорж, удирдаач, С.Саруул-Од, Ери Да болон Монгол Улсын Филармонийн “Баян монгол” джаз найрал хөгжим, дуучин С.Баттулга, Н.Наранбаатар, Т.Амина, Б.Дэлгэрбаяр, Т.Солонго Т.Отгонбаяр, ӨМӨЗО-ын дуучин Оюунсод, Мөнгөнцэцэг, Батмөнх нарын зэрэг 100 гаруй уран бүтээлч оролцоно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хөх тэнгэрийн удамт cалхин аялгуу” тоглолт болно  
Үзсэн: 882 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй