
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах “Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээн ирэх зургадугаар сарын 4-нд болно.
Энэ жилээс оролцогчдыг онлайнаар бүртгэж байгаа тул сонирхсон хүмүүс http://ub-marathon.ub.gov.mn хаягаар мэдүүлэгээ энэ сарын 30 хүртэл өгөх ёстой юм байна.
Түүнчлэн дээрх өдрөөс өмнө энгэрийн дугаараа авч баталгаажуулсан байх шаардлагатай тул оролцогч 1.5 км, таван км-т гүйхээр бүртгэлээ баталгаажуулсан бол энгэрийн дугаараа дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооноос, 10, 21, 42 км-т гүйх бол энгэрийн дугаар, футболк, малгай, уут, чип зэргээ Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас авах юм байна.
“Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээн марафон болон сонирхогчдын гүйлт гэсэн хоёр ангилалд болно. Марафоны ангилалд 18-аас дээш насны тамирчид хагас марафон /21 км 095 метр/, бүтэн марафон /42 км, 195 метр/ гүйлтэд оролцоно.
Сонирхогчид дөрвөн насны ангиллаар дараах гурван зайнд уралдана.
- 5000 м
12-17, 18-35, 36-54, 55-аас дээш нас /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/
- 10000 м
18-аас дээш нас /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/
- 1.5 км
Гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд (тэргэнцэртэй, хараагүй)
Сонирхуулахад Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 376 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/121 дүгээр захирамжаар "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд "Улаанбаатар Марафон" олон улсын хоёр дахь удаагийн гүйлтийг 2015 оны зургадугаар сарын 6-нд амжилттай зохион байгуулсан. Энэхүү гүйлтэнд манай улсынхаас гадна ОХУ, БНХАУ, Бутаны Вант улс, Герман, Япон, Белги, Англи, Итали, Швейцарь, Турк, Беларусь зэрэг 18 орны 90 тамирчин нэгдсэн билээ.
“Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн бүртгэл нөгөөдөр хаагдана | ||
Үзсэн: 1275 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.