Шууд Chart

Ц.Цогтбаатар эхний тойрогт ялагдлаа

2016-05-28 13:03:13

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох хамгийн сүүлчийн тэмцээн болох “World Masters-2016” тэмцээн үргэлжилж байна.

Дэлхийд чансаагаараа жин тус бүрийн эхний 16-д эрэмбэлэгддэг тамирчид урилгаар оролцдогоороо онцлог тус тэмцээнд манай улсаас 17 бөх зодоглож байна. Өнөөдрийн хувьд эрэгтэйчүүдийн 60 кг-д залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Ц.Цогтбаатар эхний тойрогт Узбекистаны М.Урозбоевд цэвэр ялагдлаа.

Манай тамирчин вазари үнэлгээгээр илүүрхэж байсан ч туршлага жаахан дутсаны улмаас ийнхүү ялагдлаа.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Цогтбаатар эхний тойрогт ялагдлаа  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй