Шууд Chart

Зургаадугаар сарын 4-нийг авто машингүй өдөр болголоо

2016-05-30 10:55:58

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд "Улаанбаатар Марафон 2016" олон улсын гүйлт 2016 оны 06 дугаар сарын 04-ний Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Энэ өдрийг “Авто машингүй өдөр” болгож, авто машины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулах  бөгөөд томоохон зах худалдааны төвүүд амарна.

Марафоны 5000 метрийн гүйлт нь  Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай - Төв шуудан - Энх тайвны өргөн чөлөө - Цэцэг төв- Зоос гоёл - МУИС – Бээжингийн гудамж-Чингис зочид буудал – Бөхийн өргөө-  Энхтайвны өргөн чөлөө – СЭЗИС – МУБИС- Дуурь бүжгийн эрдмийн театр - Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гэсэн маршуртаар үргэлжлэх бол, 10000 метрийн гүйлт нь  Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай - Төв шуудан - Сөүлийн гудамж -"Hope" шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - 5-р сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис зочид буудал - Сансарын аюулгүйн тойрог - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө-СЭЗДС-МУБИС-ДБЭТ-Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гэсэн маршуртаар болно.

Энэ өдөр марафон гүйх замууд болон Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл 08:00-18:00 цагийн хугацаанд авто машингүй бүс байх юм.


Зургаадугаар сарын 4-нийг авто машингүй өдөр болголоо  
Үзсэн: 977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй