
Манай улсад Иргэний нисэхийн салбар үүсэн байгуулагдсаны түүхт 91 жилийн ойд зориулсан Монгол Улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж, улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэлээ. Их шөвөгт улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан Б.Батмөнх нар шалгарсан юм.
Сар шинийн барилдаанаас хойш зодоглоогүй байсан улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд Ш.Жаргалсайхан нарын барилдаан үзэгчдэд илүү сонирхолтой байлаа. Ш.Жаргалсайханы хувьд хэдийгээр заалны барилдаанд ойрд барилдаагүй ч бэлтгэл сайн байгаагаа ийн нотлов.
Барилдааны үеэр Архангай аймгийн харьяат, аймгийн арслан Э.Ванданцэрэнд даян аварга "буур" хэмээн олноо алдаршсан Н.Жамъян агсны нэрэмжит шагналыг охин Насантогтох, хүргэн Ц.Гэлэгжамц нар нь гардуулсан бол улсын аварга Ц.Бээжин агсны нэрэмжит "Уран мэх" шагналыг улсын харцага Н.Батзаяад аваргын хүүхдүүд нь гардуулсан юм.
Дээрх барилдааныг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар хүндэтгэлийн суудлаас үзлээ.
Энэ үеэр даян аварга Н.Жамъяны охин Насантогтох, Монгол Улсын гавьяат жүжигчин, дархан аварга Д.Дамдин агсны гэргий Г.Цэрэндулам, улсын аварга Д.Хадбаатар агсны хүү Даваажав нарт ИНЕГ-аас хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулав.
Аваргууд хүндэтгэлийнхээ барилдаанд түрүү булаалдлаа | ||
Үзсэн: 549 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.