Шууд Chart

Хүүхдийн баяраар 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл автобус үнэгүй явна

2016-05-30 13:24:57

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ Чингис хааны нэрэмжит талбайд 2016 оны 6 сарын 1-ний  өдрийн 11:00 цагт эхэлнэ. Энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор хотын захын, харьцангуй хүн амын төвлөрөл ихтэй 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг хүүхэд багачууддаа зориулж үнэгүй явуулахаар боллоо.
 
Тодруулбал, Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Толгойт, Зүүн салаа, Зайсан, Нисэх, Яармаг, Баруунсалаа, Хайлааст,  Чингэлтэй, 3, 4-р хороолол, 5 шар, Офицеруудын ордон гэсэн чиглэлээс нийтийн тээврийн тусгай чиглэлийн автобусууд өглөө 08:00 цагт хөдөлж Чингисийн талбайд ирэх юм.

Мөн оройн хаалтын ажиллагааны дараа буюу 17:00 цагаас иргэдийг буцааж хүргэх үйлчилгээг зохион байгуулна.  Уг арга хэмжээний үеэр Чингисийн талбайн урд талын “Санктпетербург”-ийн зогсоолоор хотын зүүн талын Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Офицеруудын ордон чиглэлийн 5 автобус, “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр”-ны өмнөх зогсоолоор урд болон баруун талын Зайсан, Нисэх, Яармаг, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Толгойт, Зүүн салаа, 5 шар чиглэлийн 9 автобус, зүүн талын “Соёлын төв өргөө”-ний зогсоолоор хойд талын Хайлааст, Чингэлтэй, 3, 4-р хороолол, Баруун салаа чиглэлийн 4 автобус тус тус үйлчлэх юм байна.  

 

Хүүхдийн баяраар 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл автобус үнэгүй явна  
Үзсэн: 1085 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ИРГЭН [103.57.95.xxx] 2016-05-30 13:34
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй