
Монголын Үндэсний Кино Урлагийн Академиас зохион байгуулдаг шилдэг кино шалгаруулах “Академи Авардс” наадам ирэх сарын 3-нд болно. Үүнд өрсөлдөх бүтээлийн бүртгэлийг энэ сарын 25 хүртэл авсан бөгөөд одоогоор шалгаруулалтын үзлэг эхлээд байна.
Энэ жилийн наадамд уран сайхны 17, баримтат хоёр, богино хэмжээний гурван кино өрсөлдөж буй. Эдгээрээс "Атганд үлдсэн эрдэнэ", "Үргээлэг-2", "Тоглож болохгүй нас", "Lovers", "Содура" гэсэн бүтээл хамгийн олон төрөлд нэр дэвшиж байна.
- У.Уранчимэг - “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киногоор
- Ж.Сэнгэдорж - “Босуул”, “Lovers” уран сайхны киногоор
- Ш.Доржсүрэн – “Элэг нэгтэн” уран сайхны киногоор
- С.Баттулга – “Өнөр бүл өнөө цагт” уран сайхны киногоор
- Б.Жаргалсайхан – “Содура” уран сайхны киногоор
- Ө.Алтансэрээ – “Тоглож болохгүй нас” уран сайхны киногоор
- Г.Эрдэнэбилэг – “Үргээлэг II” уран сайхны киногоор
- Б.Тулгаа – “6 дахь хүсэл” уран сайхны киногоор
- Э.Оргил – “Муу нүүрт” уран сайхны киногоор
- А.Батбаатар “Зангараг”
Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын Зохиолчдын эвлэл, Урчуудын эвлэл, Хөгжмийн зохиолчдын холбоо зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын удирдлагууд багтжээ.
“Академи Авардс” наадам ирэх сарын 3-нд болно | ||
Үзсэн: 461 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.