Шууд Chart

Ж.Гангаа агсны “Цагаан гэгээ” номын нээлт боллоо

2016-05-31 09:43:31

Нэрт нийтлэлч Ж.Гангаа агсны “Цагаан гэгээ” номын нээлт өчигдөр “Интерном”-ын их дэлгүүрт боллоо. Тус номонд Ж.Гангаа агсны сэтгүүл зүйн салбарт ажиллаж байхдаа бичсэн нийтлэл, сурвалжлага, аян замын тэмдэглэл, ярилцлага багтсан байна. Эл номон хөшөөг нэрт сэтгүүлчийн хань Уранчимэг, охидынхоо хамт эмхэтгэж, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Галсангийн Жамъян хянан тохиолдуулж, урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын урчуудын эвлэлийн шагналт, зураач Дашцэрэнгийн Гунгаа зураглан чимэглэжээ. Номын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Жамбалын Гангаа нь Монголын сэтгүүл зүйн бахархалт түүхийг бүтээгчдийн нэг юм. Түүний бүтээлийг үе үеийн уншигчид шимтэн, шимтэн уншсаар байх нь гарцаагүй. Учир нь манай Ж.Гангаа бол Монгол ахуйг ер бусын билгийн нүдээр хардаг, мэдэрдэг, хайрладаг гайхалтай уран бүтээлч, сэтгүүлч байж билээ” хэмээн мялаалга бичжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ж.Гангаа агсны “Цагаан гэгээ” номын нээлт боллоо   
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй