Шууд Chart

Г.Золжаргал Б.Есүгэн охины дурсгалд зориулж кино бүтээлээ

2016-05-31 11:46:09

“Намуун зэт” продакшны уран бүтээлчид “Эргэж ирэхгүй” нэртэй баримтат киног бүтээжээ.

Тус бүтээлийг дөрвөн жилийн өмнө ээжтэйгээ гудамжаар хамт явж байхдаа “Төгс гүрэн” ХХК-ийн өргөгч цамхаг төмөрт цохиулж, амиа алдсан Б.Есүгэн охины гэгээн дурсгалд зориулсан байна.

Киноны зохиолыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал бичиж, хүү З.Батбилэг нь найруулжээ.

Олон улсын хүүхдийн эрхийн хамаалах өдрийг тохиолдуулан бүтээсэн тус баримтат киног өчигдөр 22:30 цагт МҮОНТ-ийн эфирээр олон нийтийн хүртээл болгосон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Золжаргал Б.Есүгэн охины дурсгалд зориулж кино бүтээлээ  
Үзсэн: 1431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй