Шууд Chart

Модон бөмбөгчид хоёр хүрэл медаль хүртлээ

2016-05-31 13:54:32

Модон бөмбөгийн ДАШТ энэ сарын 25-31-нд БНСУ-д боллоо. Тус тэмцээнд манай улсаас  эрэгтэй зургаа, эмэгтэй таван тамирчин оролцож, хоёр хүрэл медаль хүртжээ. 

Тодруулбал, эмэгтэйчүүдийн багийн талбайн цохилтын төрөлд М.Сугарсүрэн, Г.Төмөрбаатар нар холимог хосын төрөлд медаль хүртсэн байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Э.Энх-Алдар 102 оноогоор VI байрт шалгарчээ.

Тамирчид дасгалжуулагч Ж.Загасын удирдлага дор тэмцээнд оролцжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Модон бөмбөгчид хоёр хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй