
МҮОХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Загдсүрэн өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, үндэсний бөхийн улсын аварга Г.Эрхэмбаярыг олимпийн “Алтан-Очир” одонгоор шагналаа.
Г.Эрхэмбаяр нь 1989 оноос чөлөөт бөхөөр хичээллэж, 2011 оны улсын наадамд 1024 бөхөөс ес даван үзүүрлэж арслан, 2013 онд есөн даван түрүүлж, аварга цол хүртсэн билээ.
Түүнчлэн жию-жицү барилдааны тив, дэлхийн хошой аварга цолтой.
ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо нь чөлөөт бөх, жүдо, байт харваа, хүндийг өргөлт, сагсан бөмбөг, волейбол, буудлага, тэшүүр, шагайн харваа, үндэсний бөхийн төрлөөр 30 шахам тамирчныг дэмжиж ажилладаг билээ.
Г.Эрхэмбаяр “Алтан-Очир” одонгоор шагнууллаа | ||
Үзсэн: 999 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.