Шууд Chart

Шилдэг киночдыг маргааш тодруулна

2016-06-02 10:10:23

Монголын Үндэсний кино урлагийн академnас зохион байгуулдаг “Академи Авардс” наадам маргааш “Их тэнгэр” цогцолборт болно.  Энэ жилийн наадамд 19 уран сайхны, гурван баримтат, дөрвөн богино хэмжээний кино өрсөлдөнө.

Кино урлагийн академи нь тус шагналыг сүүлийн таван жил уламжлал болгон зохион байгуулж буй. Энэ жилийн хувьд 17 шилдгүүдийг тодруулна.

Богино хэмжээний кино төрөлд "Эргэж ирсэн нь", "Ертөнцийн өнгө", "Морин хуур", "Бэлэг" гэсэн бүтээл нэр дэвшээд байна.

 “Шилдэг найруулагч” номинацид:

У.Уранчимэг -  “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киногоор

Ж.Сэнгэдорж -  “Босуул”, “Lovers” уран сайхны киногоор

Ш.Доржсүрэн – “Элэг нэгтэн” уран сайхны киногоор

С.Баттулга – “Өнөр бүл өнөө цагт” уран сайхны киногоор

Б.Жаргалсайхан – “Содура” уран сайхны киногоор

Ө.Алтансэрээ – “Тоглож болохгүй нас” уран сайхны киногоор

Г.Эрдэнэбилэг – “Үргээлэг II” уран сайхны киногоор

Б.Тулгаа – “6 дахь хүсэл” уран сайхны киногоор

Э.Оргил – “Муу нүүрт” уран сайхны киногоор

А.Батбаатар “Зангараг” уран сайхны киногоор 

“Шилдэг эрэгтэй гол дүр” номинацид:

Д.Баттөмөр – “Өнөр бүл өнөө цагт” уран сайхны киноны Гармаагийн дүрээр

П.Цэрэндагва, Б.Шинэбаяр – “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киноны гол дүрээр

Н.Төмөрбат – “Тайга” уран сайхны киноны гол дүрээр

Б.Нямдаваа – “Тоглож болохгүй нас” уран сайхны киноны гол дүрээр

Ж.Баясгалан – “Үргээлэг II” уран сайхны киноны гол дүрээр

О.Амгаланбаатар – “Содура” уран сайхны киноны гол дүрээр

А.Баттүшиг – “Босуул” уран сайхны киноны гол дүрээр

П.Баттөр – “Зангараг” уран сайхны киноны гол дүрээр

Б.Анхбаяр, Р.Баттогтох, О.Тэмүүжин – “Муу нүүрт” уран сайхны киноны гол дүрээр

“Шилдэг эмэгтэй гол дүр” номинацид:

Д.Гэрэлмаа – “Lovers” уран сайхны киноны гол дүрээр

О.Долгор – “Муу нүүрт” уран сайхны киноны гол дүрээр

Ч.Очгэрэл – “Содура” уран сайхны киноны гол дүрээр

Б.Уянга – “6 дахь хүсэл” уран сайхны киноны гол дүрээр

М.Тэргэл – “Элэг нэгтэн” уран сайхны киноны гол дүрээр

Б.Батсумъяа – “Тэр  жилийн тэр өдөр” уран сайхны кино гол дүрээр

“Шилдэг зураглаач” номинацид:

Д.Ангараг - “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киногоор

Г.Цэдэнчимэд – “Тоглож болохгүй нас” уран сайхны киногоор

Б.Баатар – “Үргээлэг II” уран сайхны киногоор

Э. Нэргүй – “Lovers” уран сайхны киногоор

Д.Цэрэнчимэд – “Содура” уран сайхны киногоор

Б.Тулгаа – “6 дах хүсэл” уран сайхны киногоор

А.Энхгэрэл – “Өнөр бүл өнөө цагт” уран сайхны киногоор

О.Энхбаяр – “Тайга” уран сайхны киногоор

Г.Ариунболд, Г.Нямдорж – “Муу нүүрт” уран сайхны киногоор

Б.Баатар – “Зангараг уран сайхны киногоор тус тус нэр дэвшжээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шилдэг киночдыг маргааш тодруулна  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй