
“Шүүдэр” продакшны “Хотлун гүнж” хэмээх тулаант кино бүтээх ажил үргэлжилж байна. Тэд өнгөрсөн жилээс энэхүү бүтээлийнхээ ажилд орсон бөгөөд гол дүр буюу бөх гүнж хэмээн алдаршсан Хотлун гүнжид жүжигчин, мисс А.Баярцэцэгийг тоглуулж буй гэнэ. Түүний хувьд “Марко Поло” цуврал киноноос гадна хэд хэдэн бүтээлийн туслах дүрд тоглосон билээ.
“Хотлун гүнж” кинонд Юань гүрний үед Хубилай хаантай эцсээ хүртэл тэмцсэн Өгөдэйн угсааны Хайду хааны охин, эцэгтэйгээ мөр зэрэгцэн байлдаж явсан Хотол Цагаан Сарангэрэлт гүнжийн тухай өгүүлэх аж.
Зохиолыг Б.Шүүдэрцэцэг, Д.Болдхуяг нар хамтран бичиж, продюсераар Д.Болдхуяг, ерөнхий найруулагчаар Ц.Хүсэлбаатар, зураглаачаар америк уран бүтээлч ажиллаж, 4K форматаар бүтээх гэнэ.
Хайду хааны охин Хотлун гүнжийн тухай кино хийж байна | ||
Үзсэн: 1782 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.