
“Монголын үндэсний кино урлагийн академи"-аас шилдэг кино шалгаруулдаг "Академи авардс" шагнал гардуулах ёслол маргааш зургаа дахь удаагаа болно
"Их тэнгэр цогцолбор"-т болох тус арга хэмжээ 17 номинациар шилдгүүдийг тодруулна.
Энэ жилийн наадмын хувьд дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан "Атганд үлдсэн эрдэнэ", "Үргээлэг", "Тоглож болохгүй нас", "Lovers" зэрэг кино хамгийн олон төрөлд нэр дэвшээд байгаа ба "Академи авардс"-ын шилдгээр тодрох магадлал өндөр байна.
Сонирхуулахад, Монгол кино компани 1935 онд анх байгуулагдаж, “Монгол хүү” киногоор хөшгөө нээж байсан. Тэр цагаас хойш Монгол кино урлагийн үүсэл өдгөө 81 дэх жилтэйгээ золгож буй.
"Академи авардс" шагнал гардуулах ёслол маргааш болно | ||
Үзсэн: 1339 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.