
Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр оюутны байт харвааны ДАШТ-ий нээлтийн ёслол боллоо. Тэмцээнд Монгол, Итали, Франц, Япон, Австрали, Чех, Словак, Швед, Бельги, Их Британи, Энэтхэг, АНУ, Малайз зэрэг 23 орны 250 тамирчин оролцох юм.
Тус тэмцээн компаунд болон рекурв төрөлд болох бөгөөд төрөл бүр нь ганцаарчилсан, баг, холимог хосын ангиллаар 60 багц медалийн төлөө өрсөлдөж, энэ сарын 5-нд өндөрлөнө. Тэмцээн зохион байгуулах эрхийг манай улс 2011 онд Бельгид болсон Олон улсын оюутны спортын холбооны хурлаар авсан. Түүнчлэн “Рио-2016” олимпийн наадмаас хоёр сарын өмнө зохиогдож байгаа тул олимпийн эрх авсан дэлхийн олон шилдэг залуу харваач Улаанбаатарын дэвжээнэ дээр өрсөлдөж буй.
Тэмцээнийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ЭМСЯ, БСШУЯ, БТСХТ, НЗДТГ, МОСХ, Байт харвааны холбоо хамтран зохион байгуулж байна.











Оюутны байт харвааны ДАШТ-ий нээлтийн ёслол боллоо | ||
Үзсэн: 1683 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.