
АНУ-ын Лос-Анжелес хотод чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын ХХҮIII удаагийн тэмцээн энэ сарын 11-12-нд болно. Өнгөрсөн жилийн тус тэмцээнд V байрт шалгарсан манай баг “А” хэсэгт Гүрж, ОХУ, Туркийн багтай, “Б” хэсэгт Азербайжан, АНУ, Иран, Энэтхэгийн багтай хүч үзнэ.
“Дэлхийн цом”-д зодоглох бөхчүүдийг танилцуулъя.
- 57кг МУГТ Э.Бэхбаяр -ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга
- 57кг ОУХМ С.Батболд
- 61кг ОУХМ Т.Түвшинтулга -Оюутны дэлхийн аварга
- 65 кг МУГТ Г.Мандахнаран-ДАШТ-ий хошой хүрэл медальт, Армийн дэлхийн аварга, Азийн наадмын болон тивийн аварга
- 65кг ОУХМ Б.Батмагнай
- 70кг ОУХМ Д.Алтангэрэл
- 74кг МУГТ П.Өнөрбат -ДАШТ-ий мөнгөн медальт
- 86кг ОУХМ О.Үйтүмэн- Армийн дэлхийн аварга
- 96кг ОУХМ Д.Хүдэрбулга-Азийн аварга
- 125кг ОУХМ Ж.Чулуунбат
“Дэлхийн цом”-д манай 10 тамирчин хүч үзнэ | ||
Үзсэн: 977 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.