Шууд Chart

Тэргүүн, дэд хэсэгт өрсөлдөх багийн нэрс тодорлоо

2016-06-03 14:55:47

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос 21 аймгийн дунд Үндэсний лигийг өнгөрсөн онд анх удаа зохион байгуулсан билээ. Энэ жил хоёр дахь удаагаа болж буй тус лигийг тэргүүн, дэд гэсэн хоёр зэрэглэлд хуваасан. Тэргүүн хэсэгт Архангай, Дархан, Орхон, Төв, Увс, Сүхбаатар, Хөвсгөл,  Өмнөговь, дэд хэсэгт Баянхонгор, Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Өвөрхангай, Дорноговь, Завхан аймгийн баг багтсан юм. Ийнхүү өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд эхэлсэн дээрх хоёр хэсгийн медалийн төлөө өрсөлдөх багийн нэрс тодорлоо.

Өчигдөр хагас шигшээ тоглолтын шийдвэрлэх гурав дахь тоглолтууд болж тэргүүн хэсгээс Сүхбаатар, Архангай, дэд хэсгээс Ховд, Хэнтий аймгийн баг аваргын төлөө тоглох эрхийг авав.

Түрүүлж хоёр хожсон нь аваргын төлөө тоглох эрхийг авах байсан бөгөөд багуудын хожлын харьцаа 1:1 болоод байсан. Ингээд өчигдөр шийдвэрлэх гурав дахь тоглолт болсон юм.

ТЭРГҮҮН ХЭСЭГ:

  • Алтан медаль: Сүхбаатар – Архангай
  • Хүрэл медаль: Орхон – Увс

ДЭД хэсэг:

  • Алтан медаль: Ховд – Хэнтий
  • Хүрэл медаль: Баянхонгор – Сэлэнгэ

Медалийн төлөөх цуврал өнөөдрөөс Спортын төв ордонд эхэлнэ. Алтан медалийг түрүүлж хоёр хожсон нь хүртэх бол хүрлийн төлөө ганц тоглолт болох юм. Харин эмэгтэй багуудын хувьд алт, хүрлийн төлөө ганц тоглолт болно.

ХУВААРЬ: /Баасан, Бямба - VI.3-4/

Үндэсний эмэгтэй Лигийн Плей-оффийн тоглолтууд

  • 16:00 Хэнтий Vs Архангай /Эмэгтэй/
  • 17:30 Ховд Vs Дорноговь /Эмэгтэй/
  • 19:00 Сүхбаатар Vs Архангай /Эрэгтэй/

Бямбад: /Энэ өдөр эрэгтэй Тэргүүн хэсгийн хүрэл, эмэгтэй багуудын мөн медалийн төлөөх ганц тоглолт болно/

  • 11:00 Эмэгтэй хүрэл медалийн төлөө
  • 12:30 Эмэгтэй Алтан медалийн төлөө
  • 14:00 Сэлэнгэ VS Баянхонгор /ХҮРЭЛ/
  • 15:30 Ховд VS Хэнтий /АЛТ - ЭХНИЙ ТОГЛОЛТ/
  • 17:00 Орхон Vs Увс /ХҮРЭЛ/
  • 18:30 Сүхбаатар Vs Архангай /АЛТ- II дахь тоглолт/

 ТОГЛОЛТЫН ХАРЬЦАА:

Сүхбаатар – Орхон 2:1

  • Сүхбаатар VS Орхон 61:47 /VI.02/
  • Сүхбаатар VS Орхон - 78:73 /V.27/
  • Сүхбаатар VS Орхон 76-75 /V.26/

Увс – Архангай 1:2

  • Увс VS Архангай 74:84 /VI.02/
  • Увс VS Архангай - 87:83 /V.27/
  • Увс VS Архангай - 77:88 /V.26/
Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэргүүн, дэд хэсэгт өрсөлдөх багийн нэрс тодорлоо  
Үзсэн: 2394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй