Шууд Chart

Нийтийн дууны уран бүтээлчид олимпийн уухайд нэгдлээ

2016-06-04 13:43:00

Үе үеийн Болор цомын эздээс гараагаа эхэлсэн Олимпын уухайн түрлэгийг энэ удаа Монголын нийтийн дуучид түрэн авч байна. МҮОНРТ, Нийтийн дуучдын холбоотой хамтран зохион байгуулж буй "Олимпийн уухай" нийтийн дуучдын нэгдсэн тоглолт 2016 оны зургаадугаар сарын 11-ний 17.00 цагаас Соёлын төв өргөөнд болно.

Олимпийн дамжуулалтыг дэмжсэн танд баярлалаа

Цэгээн гэгээн дуулгат Алтайгаас

Цэлэлзэн долгиолох Буйрын долгиос

Шилмүүст ногоон хөвч Хангайгаас

Шижир алтан говь хүртэл долгиолох

дуун далайн их давалгаа энэ удаа ч түмэн олныг нөмрөх гэж байна. Монголын нийтийн дууны уран бүтээлчид олимпийн тамирчдаа дэмжиж, RIO-2016 наадмыг шууд дамжуулах буухианд ийнхүү нэгдлээ.

Таны авсан тасалбарын үнэ ОЛИМПИЙН ШУУД дамжуулалтын төлбөрт зарцуулагдана.

Тоглолтод:

МУГЖ   У.Далантай, С.Эрдэнэцэцэг

МУСТА  Г.Чинболор, Б.Энхмэнд

МУСТА  Д.Бурмаа,

МУСТА  Л.Банзрагч,

МУСТА  А.Мөнхбат,

МУСТА  Д.Намсрайноров

МУСТА  Л.Чулуунбаатар

МУСТА  Б.Болд, Э.Чулуунчимэг

МУСТА  Р.Дэлгэрмаа

МУСТА  Э.Оюумаа

МУСТА  Э.Төрмандах, О.Гансувд

МУСТА  А.Хосбаяр

МУСТА  П.Идэржавхлан

МУСТА  Т.Баттогтох

МУСТА  Б.Цэрэн-Очир,

МУСТА  Б.Оюунбат, Р.Бадралмаа

МУСТА  Я.Гэрэлчулуун

МУСТА  Д.Үүрийнтуяа

МУСТА  А.Түмэн-Өлзий, Л.Сөрөлт

МУСТА  Н.Мөнгөншагай

МУСТА  А.Анхбаяр, Б.Чанцалдулам

МУСТА П.Жимсээ,

МУСТА  О.Баянмөнх

МУСТА  Х.Батмэнд нарын шилдэг уран бүтээлчид оролцоно.

Нийтэлсэн: Web admin

Нийтийн дууны уран бүтээлчид олимпийн уухайд нэгдлээ  
Үзсэн: 2413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй