
МҮБХ, ЗХШТ-тай хамтран 25 дахь жилдээ зохион байгуулсан Бүх цэргийн наадам өчигдөр Монгол бөхийн өргөөнд амжилттай боллоо.
Тус барилдаанд аймаг, цэргийн цолтой 256 бөх уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдсанаас Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Аварга” БТДС, “Их богд” дэвжээний бөх, цэргийн начин Дашдоржийн Цэрэнтогтох найм даван түрүүлж, цэргийн арслан цолны болзол хангасан бол Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Малчин” телевиз, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн арслан Мягмарын Бадарч үзүүрлэж бадрангуй чимэг, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх аймгийн арслан Б.Бат-Өлзий нар их шөвөгт шалгарч цогт чимэг нэмлээ.
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээ, “Аварга” БТДС, “Бест буйдан” компанийн бөх, сумын заан Б.Зоригтбаатар тав даван шөвгөрч цэргийн начин цол хүртсэн бол дунд шөвөгт шалгарсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр дэлгэрэх чимэг, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Л.Шинэбаатар өсөх чимэг, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд өрнөх чимэгтэй боллоо.
Дашдоржийн Цэрэнтогтох цэргийн арслан цол хүртлээ | ||
Үзсэн: 1973 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.