Шууд Chart

Н.Төгсцогтоос ямар хариу ирэх бол

2016-06-06 09:59:18

AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбоо өнгөрсөн долоо хоногт ээлжит бусаар хуралдаж, мэргэжлийн боксын тамирчдыг “Рио-2016” олимпийн наадамд оролцох шийдвэрийг гаргасан.

ОУСБХ-ны 2013 онд гаргасан шийдвэрт “Мэргэжлийн боксын рингэнд 15-аас доош тоглолт хийсэн, богино хугацааны гэрээтэй тамирчин олимпод оролцож болно" хэмээн зааж байсан. Гэвч дээрх ээлжит бус хуралдаанаар “Ямар ч мэргэжлийн тамирчин нас, туршлага хамаарахгүйгээр олимпод оролцох эрхтэй” гэж зарлав. 

Ингэснээр Монгол Улсын гавьяат тамирчин, “Лондон-2012”-ийн мөнгөн медальт, АНУ-ын мэргэжлийн клубын тоглогч, Н.Төгсцогтод энэ жилийн олимпод өрсөлдөх боломжтой боллоо.  

Гэхдээ тэрбээр одоогоор албан ёсны хариу өгөөгүй ч мэргэжлийн тулаанд байнгын өндөр бэлтгэлтэй байгаа болохоор “хатуу самар” хэвээрэй байх биз ээ.

Н.Төгсцогт олимпод оролцох шийдвэр гаргавал ирэх долдугаар сарын 3-8-нд Венесуэлийн Варгас хотод болох олимпийн эрхийн тэмцээнээс эрх хүртэж шаардлагатай болно.

Манай улсын боксын шигшээ багийн тамирчдаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат нар “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авсан. Харин 52 кг-ын Х.Энх-Амар, 57 кг-ын Ц.Цэндбаатар, 75 кг-ын Н.Шинэбаяр, 81 кг-ын С.Эрдэнэбаяр нар Ази ба далайн орнуудын олимпийн эрх олгох сонирхогчдын тэмцээнд өрсөлдөнө. Тэмцээн энэ сарын 14-26-нд Азербайжаны нийслэл Баку хотод болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Төгсцогтоос ямар хариу ирэх бол  
Үзсэн: 986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй