
МҮБХ-ноос уламжлал болгон зохион байгуулдаг "Хөдөөгийн хүчтэн-2016" барилдаан Монгол бөхийн өргөөнд болж дүнгээ гаргалаа. Таван бүсээс нэг, хоёроор шалгарсан 10 багийн бөх уран мэхийг уралдуулан, хүчийг үзэн хоёр өдөр барилдав.
Барилдаанд Орхон аймгийн хүчтэнүүд 172 даваа, 53 унаа, 27 оноотойгоор тэргүүлж, Булган аймгийн хүчтэнүүд 159 даваа, 66 унаа, 24 оноотойгоор удаалсан бол Өвөрхангай аймгийн хүчтэнүүд 142 даваа, 83 унаа, 18 оноотойгоор гутгаар байрт шалгарч, цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал гардав.
Харин Говь-Алтай аймгийн хүчтэнүүд 123 даваа, 102 унаатайгаар дөрөв, Дорноговь аймгийн хүчтэнүүд 128 даваа, 97 унаатай тав, Баян-Өлгий аймгийн хүчтэнүүд 110 даваа, 115 унаатай зургаа, Өмнөговь аймгийн хүчтэнүүд 105 даваа, 120 унаатай долоо, Багануур дүүргийн хүчтэнүүд 85 даваа, 140 унаатай найм, Хэнтий аймгийн хүчтэнүүд 67 даваа, 158 унаатай ес, Сэлэнгэ аймгийн хүчтэнүүд 24 даваа, 201 унаатай аравдугаар байрыг эзлэв.
Харин хувийн дүнгээр Орхон аймгийн бөх, аймгийн заан Б.Гантөмөр 43 даваагаар нэг, тус аймгийн бөх, аймгийн нэмэх начин Д.Хишигдаваа 42 даваагаар хоёр, Булган аймгийн бөх, аймгийн заан Н.Мөнх-Ирээдүй 41 даваагаар гуравдугаар байрыг эзэллээ.
Орхон аймгийн хүчтэнүүд тэргүүллээ | ||
Үзсэн: 936 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.