Шууд Chart

Пауэрлифтингийн тамирчид энэ сард олон улсын хоёр тэмцээнд оролцоно

2016-06-06 16:14:13

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 13 тамирчин олон улсын хоёр тэмцээнд хуваагдан оролцох гэж байна. Эхлээд Энэтхэгийн Удайпур хотод насанд хүрэгчдийн Азийн АШТ энэ сарын 7-12-нд болох бөгөөд манай улсаас зургаан тамирчин хүч үзэх юм.

Багийн бүрэлдэхүүнд 59 кг-д М.Батмөнх, опен ангиллын 83 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Гансүх, 96 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт М.Батбаяр, 105 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Ш.Батзул, мастер ангиллын 120 кг-д Азийн аварга Ц.Үүрцайх, +120 кг-д Д.Отгонбаяр нар оролцохоор өнөөдөр тэмцээн болох улс руу хүлгийн жолоо зална.

Мөн АНУ-ын Техас мужид хувцас хэрэлэлгүй төрлийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 19-29-нд болно. Үүнд манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор долоон тамирчин өрсөлдөнө. Тодруулбал 74 кг-д ДАШТ-ий хүрэл, Азийн аварга С.Энхбат, 93 кг-д ДАШТ, Азийн АШТ-ий хүрэл медальт Ю.Сүх-Очир, 105 кг-д Азийн аварга Л.Ариунжаргал, 120 кг-д Азийн аварга Л.Жаргалсайхан, опен ангилалын 93 кг-д Азийн аварга Х.Баттөмөр, 120 кг-д ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт Б.Чимэдцэрэн, +120 кг-д Азийн аварга Д.Анхбаяр нар оролцох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Пауэрлифтингийн тамирчид энэ сард олон улсын хоёр тэмцээнд оролцоно  
Үзсэн: 1198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй