Шууд Chart

Сүхбаатарчууд алтан медалийн эзэн боллоо

2016-06-06 17:26:56

МҮСБХ-ноос зохион явуулсан 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний лиг-2016” тэмцээн өчигдөр өндөрлөлөө.

Өнгөрсөн жил ширүүн өрсөлдөөн үзүүлж, хасагдах шатанд гарсан багууд энэ удаа тэргүүн хэсэгт хүч үзэв. Хүчирхэг багуудын өрсөлдөөнөөс Сүхбаатар, Архангай аймгийн шигшээ финалд тунаж, цувралын эхний тоглолтод Сүхбаатарчууд хожсон ч ОУХМ Г.Баттөрөөр удирдуулсан Архангайн баг амар бууж өгөхгүй гэдгээ харуулан хоёр дахь тулаанд өрсөлдөгчөө ялав.

Харин шийдвэрлэх гурав дахь тоглолтод Сүхбаатарын залуучууд хамгаалалтаа тун нямбай гүйцэтгэн довтолгоонд дасгалжуулагч А.Алтан-Очир багийнхаа “мотор”-ыг бүрэн ажиллуулж чадсанаар Архангайг 97:84-өөр хожсон юм.

Ийнхүү Э.Дөлгөөн, Б.Батзолбоо нараар ахлуулсан Сүхбаатарын залуус өрсөлдөгчөө 2-1-ээр буулган авснаар “Үндэсний лиг-2016” тэмцээний аваргаар тодорч, цом, алтан медаль, зургаан сая төгрөгийн эзэн боллоо. Тэднээс Э.Дөлгөөн 25 оноо 14 самбар, Б.Золбаяр 21 оноо Н.Энхтөр 15 оноо авсан бол мөнгөн медаль хүртсэн Архангай аймгийн шигшээ багаас Г.Баттөр 21 оноо зургаан оновчтой дамжуулалт, Н.Уранхүү 17 оноо авсан.

Хүрэл медалийг Орхон аймгийн шигшээ баг хүртсэн бөгөөд тэд медалийн төлөө Увс аймгийн багтай өрсөлдөн 79:69-өөр хожсон юм.

Шилдэг тоглогчоор Б.Батзолбоо шалгарав. Тэрбээр 12 тоглолтод оролцож 15.8 оноо, 6.1 самбараас бөмбөг авалт дундчилсан юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сүхбаатарчууд алтан медалийн эзэн боллоо  
Үзсэн: 1323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй