Шууд Chart

ӨНӨӨДӨР: Сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулна

2016-06-07 08:13:33

Шангри-Ла зочид буудал

08.30 цагт: Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорациас МХЕГ-т хэрэгжүүлсэн төслийн хүрээнд “Хяналтын шинэтгэл эдийн засгийн өсөлт ба сайн засаглал” олон улсын бага хурал болно. Уг хурлыг Ерөнхий сайд нээх бөгөөд 20 гаруй улсын төлөөлөгч ирж, МХЕГ-т хэрэгжүүлсэн шинэчлэлээр бизнес эрхлэгчдийн хяналт шалгалтын дарамтаас хэрхэн чөлөөлсөн талаарх үр дүнг хэлэлцэж, бусад орон Монгол Улсын туршлагаас хуваалцах юм. Утас: 91989890, 91992263.


НҮБ-ын байр

09.00 цагт: Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын (БОНХАЖ) Яам болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-өөс хамтран зохион байгуулж буй “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга (BIOFIN)” төслийн нээлтийн хурал, оролцогч талуудын зөвлөгөөн болно.


Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

09.00 цагт: НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдэд нийслэлийн Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэх олгоно. Утас: 99666553


Монголын Үндэсний ХУдалдаа Аж Үйлдвэрийн танхим

09.00 цагт: НҮБ-ын Ази Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комисс (НҮБ-ын АНДЭЗНК), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) хамтран “Тээвэр хөнгөвчлөх арга хэрэгслэлүүд” үндэсний семинарыг 507 тоот хурлын зааланд зохион байгуулна. Утас: 70109090, 99107440


Пума Империал зочид буудал

10.00 цагт: "Монголын уул уурхайн салбарын авлигын эрсдлийн үнэлгээ" судалгааны үр дүнг танилцуулах уулзалт Б байранд (2 давхарт) болно.


"Монгол Ньюс" Мэдээллийн төв

11.00 цагт: “Big line film”, “Nomads films&entertainment”-ийн хамтарсан бүтээл “Сайн уу амьдрал минь-2” уран сайхны киноны нээлтэд зориулсан хэвлэлийн хурал болно.

11.30 цагт: “Сант” сургууль улсын комисс хүлээж аваагүй барилгад хүүхдүүд сургаж, хууль бусаар улсаас хувьсах зардал авч байгаа талаар иргэд мэдээлэл хийнэ.


Хэвлэлийн Хүрээлэн

11.00 цагт: Хэлмэгдсэн хөгшдийг төр засаг 12 жилийн турш хууран мэхэлж байгаа тухай Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгсдийн хүүхэд ТББ-аас мэдээлэл хийнэ.


Эрүүл мэнд, Спортын яам

11.00 цагт: Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал "А" зааланд болно. Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу “Нүхэн жорлон, угаадасны нүх, техникийн шаардлага, стандартыг энэ үеэр танилцуулна. Утас: 264923


Төрийн ордон

11.00 цагт: Их эзэн Чингисийн танхимд Сонгуулийн ерөнхий хороо хэвлэлийн бага хурал хийнэ.

12.00 цагт: Нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ажиллагаа Их танхимд болно.


"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

12.30 цагт: Олимпийн хөгжлийг дэмжих сан, ЭМСЯ, МҮОХ хамтран олимп эхлэх 60 хоног болон Team Mongolia тамирчдаа дэмжих аяны талаар мэдээлэл хийнэ.


Гадаад Хэргийн яам

14.00 цагт: Ээлжит "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал Зөвшилцөл танхимд болно. Утас: 98115322

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: Сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулна  
Үзсэн: 1732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй