
Нийслэлийн хэмжээнд 2012-2015 онд 29.1 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 18154 өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажил хийсэн байна. Цаашид хотын төвийн хэт ачааллыг хөнгөлөх болон айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангахаар нийт 16.5 тэрбум төгрөгийн төсөвт ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ.
Үүнээс гэр хороолол дундах фидерийн ачаалал хөнгөлөх ажилд 1.2 тэрбум, айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажилд 15.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөж байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд 12428 өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Энэ нь хотын гэр хорооллын нийт өрхийн 6.2 хувийг эзэлж байгаа юм.
Мөн энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Хан-Уул дүүргийн 13, 14-р хороо, Баянзүрх дүүргийн 5, 4, 22-р хорооны 650 өрхийг цахилгаан эрчим хүчинд шинээр холбох бөгөөд холболтын ажил эхэлсэн байна.
Цахилгаангүй байсан өрхүүдийг эрчим хүчээр хангах боломжтой боллоо | ||
Үзсэн: 619 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.