Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Сайн хашаа" хөтөлбөрийг танилцуулах өдөрлөг болно

2016-06-08 07:43:44

"Пума Империал" Зочид буудал

09.30 цагт: "Бараа нийлүүлэлтийн сүлжээнд хүүхдийн хөдөлмөрийг хориглоё" 3 талт хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Хэлэлцүүлэгт  ХАХНХЯ, Хөдөлмөрийн яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн төв, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ зэрэг байгууллагууд оролцоно. Утас: 9100 0017, 96630349, 88008870


ШУТИС-ийн төв номын сан

09.30 цагт: БСШУЯ, ШУА, МИДС-Консорциум, ДБСМН-аас хамтран зохион байгуулах "Эрдэм шинжилгээний өгүүллийн чанарыг сайжруулах зарим асуудал" сэдэвт симпозиум  604 тоот танхимд болно. Утас: 96616500, 99957907


Чингисийн талбай

10.00 цагт: Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн орон сууцны корпораци, Төрийн банк, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” хамтран "Сайн хашаа" хөтөлбөрийг танилцуулах өдөрлөгийг зохион байгуулна. Утас: 88781218,  325044


Улаанбаатар чуулгын их танхим

10.00 цагт: Нийслэлийн төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үүсгэн байгуулагчдын уулзалт болно. Энэ үеэр  Нийслэлийн боловсролын газраас 2012-2016 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулах ажлыг зохион байгуулна. Утас: 88086654, 99009484


Эрүүл мэндийн хөгжлийн төв

10.00 цагт: 2015 оны “Эрүүл мэндийн үзүүлэлт” номын нээлт болно. Утас 88027947


"Central Tower" төв

10.00 цагт: БНХАУ Соёлын яам Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран "Хятадыг таниулах" сэдвийн хүрээнд зохиогдож буй Хонгконгийн алдарт кино найруулагч, зохиолч, шүүмжлэгч ноён Хэ Си Ин " Заавал үзэх ёстой 100 кино" лекц уншина.


радио, телевиз, медиа урлагийн сургууль

10.00 цагт: БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн буцалтгүй тусламжаар байгуулагдсан СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн тусгай зургийн зориулалт бүхий хамгийн сүүлийн үеийн мультмедиа лабораторийн нээлтийн ажиллагаа болно.  


"Буянт-Ухаа 2" хороолол

10.30 цагт: Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын захиалгаар баригдаж буй "Буянт-Ухаа 2" хорооллын 2 дугаар ээлжийн 3900 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх нээлтийн ажиллагаа болно. Утас: 99107845, 89093049


Монгол-Солонгосын политехник коллеж

11.00 цагт: Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ, мэдээллийн төвийн нээлт  болно.  Утас: 91915340


"Корпрэйт" Зочид буудал

11.00 цагт: Боловсролын салбарын мэдээллийн үндсэн платформ дэд системийг хүлээлгэн өгөх ажиллагаа болно. Боловсролын салбар мэдээллийн нэгдсэн системтэй болсноор ЕБС, их, дээд сургуулиудын элсэлт, төгсөлтийн бүртгэл онлайн болж хуурамч гэрчилгээ, дипломтой холбоотой асуудал нэг мөр цэгцрэх юм. Утас: 98119897


Баянзүрх дүүргийн Здтг-ын Иргэний танхим

11:00 цагт: НИТХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн “108*152” төслийн үйл ажиллагааны Баянзүрх дүүргийн 28 хорооны хамтарсан багийн үйл ажиллагааг үнэлэх арга хэмжээ зохион байгуулагдана. Утас: 99187024


Хэвлэлийн Хүрээлэн

11.00 цагт: БОНХАЖЯ-ны Сав газрын Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь төсөл, НҮБХХ-ийн Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ, Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Хэвлэлийн Хүрээлэн хамтран "Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг байгаль орчны сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааны эздийг тодруулна.

13.00 цагт: Авто замын бүтээн байгуулалт, цаг үеийн асуудалтай холбоотойгоор авто замын инженер Б.Наранбат мэдээлэл хийнэ.


"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

12.30 цагт: УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Гарамгайбаатар Сонгуулийн хуулийг зөрчсөн талаар МУНН-аас хэвлэлийн бага хурал зарлaлаа.

13.00 цагт: Сонгуулийн сурталчилгааны асуудлаар Иргэдийн шударга шүүх ТББ-аас мэдээлэл хийнэ.


Монголын үндэсний олимпийн хороо

13.00 цагт: "Rio 2016" оны зуны олимпид оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд Монгол поп опера "Увертюра” хамтлагийн бүтээсэн "Бид эх оронтойгоо хамт" хэмээх Монголын тамирчдын сүлд дууны клипний  нээлтийн хэвлэлийн хурал болно. Утас: 89004147, 99004147


Улсын Драмын Эрдмийн Театр

14.00 цагт: Санхүүгийн мэргэжлийн томоохон байгууллага болох Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн 20 жилийн ойн баярын хурал  болно. Хуралд тус институтийн гишүүд, дэмжигчид болон төрийн байгууллагын төлөөлөл /Сангийн яам, СЗХ, ГТЕГ г.м/ оролцоно. Утас: 88086225


"Интерном" Номын дэлгүүр

14.00. цагт: Сэтгүүлч Б.Цогтгэрэлийн "Шилэн ном" номын нээлт болно.

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: "Сайн хашаа" хөтөлбөрийг танилцуулах өдөрлөг болно  
Үзсэн: 2484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй