Шууд Chart

"Сайн хашаа" хөтөлбөрийг танилцуулах өдөрлөг Чингисийн талбайд болно

2016-06-08 09:58:46

Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гэж  байна. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хувийн орон сууцыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийн шугам сүлжээ, эх үүсвэрт холбох зориулалт бүхий хөнгөлөлттэй зээлийг харилцагч банкаар дамжуулан олгох юм.
Иргэн та “Сайн хашаа” Хөтөлбөрт хамрагдсанаар:
  • Иргэний хувийн өмчийн газар, амины орон сууцны үнэ цэнэ нэмэгдэнэ.
  • Хот, суурин газрын агаар, хөрс, усны бохирдол буурна.
  • Өрхийн орлого нэмэгдэж, ажлын байр бий болгоно.
  • Иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.
Хэрвээ та “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл 2016 оны 6 дугаар сарын 08-ний өдрийн Лхагва гарагт Чингис хааны нэрэмжит талбайд болох  “Сайн хашаа” хөтөлбөрийг танилцуулах өдөрлөгт хүрэлцэн ирээрэй. Өдөрлөг 10:00-16:00 цаг хүртэл үргэлжилнэ.

"Сайн хашаа" хөтөлбөрийг танилцуулах өдөрлөг Чингисийн талбайд болно  
Үзсэн: 1203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй