
Монгол түмний соёлын их өв, бахархал болсон морин хуур хөгжмөө урлаж, хөгжимдөж хүүхэд залуучууддаа өвлүүлэн яваа "Монгол хуур" төвөөс “Хүрээ аялгуу” ардын богино дууны уралдааныг энэ сарын 11-нд зохион байгуулна.
Насанд хүрэгчдийн дунд жил бүр уламжлал болгон зохиогдох тус уралдааны зорилго нь ардын авьяастан болон залуу уран бүтээлчдийн авьяас чадварыг илрүүлэх, Монгол ардын уламжлалт урлаг, мартагдсан дууг сэргээх, үзэгчдийн хүртээл болгох, иргэд залуучуудын соёл урлагийн боловсрол, гоо зүйн мэдлэгийг хөгжүүлэхэд оршиж байгаа гэнэ.
Уралдааны бүртгэл энэ сарын 10 хүртэл явагдаж, арга хэмжээ “Монгол хуур” төвийн байранд болно.
“Хүрээ аялгуу” ардын богино дууны уралдаан болно | ||
Үзсэн: 834 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.