
БНХАУ-ын ӨМӨЗО-нд сурагчдын яруу найргийн “Уянгын гүйгээн” наадам 16 дахь удаагаа болжээ. Тус наадамд Монгол Улсаас “Хүрэл тулга-2016”-д айргийн тавд багтсан гурван сурагч урилгаар оролцож, бүгд цом хүртжээ.
Тэднийг Утга зохиол8 нийгмийн ажилтны дээд сургуулийн БНХАУ дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батгүр хариуцан ахлаж явсан бөгөөд тус наадамд шүүгчээр ажилласан байна. Тэрбээр “Энэ наадмыг олимп шиг туг аялуулан аймгууд ээлжлэн зохион байгуулдаг. Энэ жил 70 жилийн ой нь тохиож буй Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошууны “Улаан театрт”-т боллоо. Манайх оноогоор дүгнэдэг бол тэнд шүүгчид нь хувьчилж дүгнэдэг юм байна. Манайхаас оролцсон А.Сайханбаяр хоёр, И.Даваадорж гурав, Б.Ариунцацралт тусгай байрт шалгарсан. Наадамд оролцсон Өвөрмонголын хүүхдүүд Монгол хүүхдүүдээс яруу найраг, сэтгэлгээний хувьд маш их зүйл сурлаа гэж байсан" гэв.
Тус наадамд ӨМӨЗО-ны 100 гаруй хүүхэд гурван насны ангилалд өрсөлджээ.
Монгол хүүхдүүд ӨМӨЗО-нд болсон наадмаас цом хүртжээ | ||
Үзсэн: 693 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.