
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/462 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх Монгол Улсын болон нийслэлийн түүхтэй холбоотой тэмдэгжүүлэх дурсгалт газрын жагсаалтыг батлав.
Дурсгалт газруудыг тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын музейд үүрэг болгов. Дурсгалт газруудыг тэмдэгжүүлэхэд шаардагдах 26 сая 300 мянган төгрөгийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн зардлаас санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх дурсгалт газруудыг тэмдэгжүүлнэ | ||
Үзсэн: 632 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.