Шууд Chart

Мария Шараповагийн эрхийг хоёр жилээр хассан ч Арбитрын шүүхэд хандана гэлээ

2016-06-09 11:22:18

ОХУ-ын тамирчин, алдарт теннисчин Мария Шарапова мелдониум эм хэрэглэж, допингийн эсрэг дүрэм зөрчсөний улмаас хоёр жилийн хугацаанд тэмцээн, уралдаанд оролцох эрхээ хасууллаа. Өмнө нь тэрбээр дүрмийн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж байсан бол энэ удаа холбогдох байгууллагууд алдарт тамирчинд үзүүлэх шийтгэлийг ийн зарлав.

Олон улсын теннисийн холбоо (ITF) Мария Шараповагийн эрхийг хоёр жилээр хассан нь 11 жилийн карьерийг төгсгөл болгоход нөлөөлөхүйц хэмжээнд хүрлээ. Гэхдээ тэр фэйсбүүк хуудаснаа Олон улсын теннисийн холбооны шийдвэрийг эсэргүүцэж, Арбитрын шүүхэд хандахаа мэдэгджээ.

Өдгөө 29 настай бүсгүй мелдониум  эмийг Орос эмчийн заавраар 2006 оноос хойш хэрэглэжээ. Тус эмийг 2016 он гарснаар Допингийн эсрэг агентлаг тамирчдын эмчилгээ, хэрэглээнээс бүр мөсөн хассан. Гэвч түүнийг ийм асуудал үүсгэсэнд олон нийт буруутгаж буй.

Үүнээс нь шалтгаалж “Nike”, “Tag Heuer” зэрэг харилцагч компани нь гэрээгээ цуцалжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Мария Шараповагийн эрхийг хоёр жилээр хассан ч Арбитрын шүүхэд хандана гэлээ  
Үзсэн: 834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй