Шууд Chart

Өсвөрийн таэквондочид аваргаа тодрууллаа

2016-06-09 11:57:01

Монголын таэквондогийн холбооноос таэквондогийн өсвөрийн УАШТ-ийг Спортын төв ордонд зохион байгууллаа. Тус тэмцээнд нийслэл болон орон нутгийн клубын 500 гаруй тамирчин эрэгтэй 22, эмэгтэй долоон жинд өрсөлдлөө.

Хөвгүүдийн 7-8 насны ангилалд Т.Тэмүүлэн, Э.Билгүүн, Э.Энхмөрөн, А.Даваажаргал, 9-10 насны ангилалд Т.Болдбаатар, Ч.Хантэнгис, Б.Хатанбаатар, Т.Энхжин, 13-14 насны ангилалд З.Мөнх-Оргил, Т.Өсөхбаяр, Д.Чинзориг нар тэргүүн байр эзэлсэн юм.

Харин охидын төрөлд М.Дөлгөөн, Н.Тэргэлсаран, Б.Золжаргал, Г.Отгончимэг, А.Мөнгөнзул, М.Энхцацрал, А.Оюунгэрэл нар тэргүүлж, улсын аварга боллоо.

Багийн дүнгээр Н.Эрдэнэбаатар дасгалжуулагчтай “Элит” спорт клуб тэргүүлсэн бол П.Ээбум дасгалжуулагчтай Өвөрхангай аймаг, Түмэндэмбэрэл дасгалжуулагчтай “Эхлэл” клуб хоёр, гуравдугаар байрыг эзэлсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өсвөрийн таэквондочид аваргаа тодрууллаа  
Үзсэн: 917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй