
АНУ-ын Төрийн департмент 2016.06.02-ны өдөр "Терроризмын асуудлаарх улс орнуудын тайлан-2015"-г нийтэлжээ[1]. Энэ тайлан нь улс орнуудын байдлыг Африк, Зүүн Ази ба Номхон далай, Европ, Ойрхи Дорнод ба Хойд Африк, Өмнөд болон Төв Ази, Барууны орнууд гэж ангилж бичсэн байна.
АНУ-ын Төрийн департмент 2016.06.02-ны өдөр "Терроризмын асуудлаарх улс орнуудын тайлан-2015"-г нийтэлжээ. Энэ тайлан нь улс орнуудын байдлыг Африк, Зүүн Ази ба Номхон далай, Европ, Ойрхи Дорнод ба Хойд Африк, Өмнөд болон Төв Ази, Барууны орнууд гэж ангилж бичсэн байна. Тус тайланд дурдсанаар олон улсын хэмжээнд нийт 50 орчим террорист байгууллагууд байна.
Мөн нийт 45 улс гадаадын террорист тэмцэгчдийг нэн даруй илрүүлэх, яллахтай холбоотой хууль баталсан буюу тийм хуулиа шинэчлэн баталсан байна. Үүнээс 35 улс нь гадаадын террорист тэмцэгчдийг баривчилсан гэж тайлагнасан бөгөөд 12 улсад ял оноосон гэжээ.
Тэгвэл кибер терроризм нь яагаад орчин үед террористуудын гол сонголт болж байгааг судлаачид дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд:[2]
- - Кибер терроризм нь террористуудын уламжлалт аргаас хямд. Бүх террористод сүлжээнд холбогдсон компьютор байхад л болно. Террористуудад буу, тэсрэх бөмбөг зэрэг зэвсэг худалдаж авах шаардлагагүй, тэд зөвхөн утасны шугам, кабел, интернетийн холболтоор дамжуулан хортой код, вирус үүсгэж, тараахад л болно.
- - Кибер терроризм нь террористуудын уламжлалт аргыг бодвол илүү нуугдмал, ул мөр үлдээх нь ховор. Террористууд интернет орчинд зохиомол нэр хэрэглэх, сүлжээнд зочний хувиар нэвтрэхэд цагдаа нар жинхэнэ этгээдийг олж тогтооход төвөгтэй юм.
- - Халдлага үйлдэхэд төрөл бүрийн, олон тооны бай байдаг. Кибертеррористууд төрийн байгууллага, хувь хүмүүс, олон нийтийн байгууллагууд, агаарын тээврийн компаниуд зэрэг олон тооны этгээдийн комьютер, компьютерын сүлжээг бай болгодог.
- - Цахилгаан станц гэх мэт онц чухал дэд бүтэцтэй байгууллагуудын гадна хамгаалалтыг өнгөрч, бодитоор халдлага үйлдэхээс илүүтэйгээр сүлжээний цоорхойг нь олох террористуудод илүү хялбар байдаг.
- - Кибертерроризм нь түүнийг алсаас буюу зайнаас үйлдэх боломжтой байдгаараа нэг онцлогтой. Кибертерроризм нь террористуудад биеийн хүчний дасгал, сургуулилт хийх, сэтгэл зүйн бэлтгэл хийх, терроризмын зорилгоор аялах зэрэг шаардлагагүй болгодог буюу террорист байгууллагууд хүний нөөц бүрдүүлэх, дагагчдаа хадгалах явдлыг хялбар болгодог.
- - Кибертерроризм нь халдлагыг нэг байгууллага, этгээдээр хязгаарлахгүй бөгөөд уламжлалт террористуудын аргатай харьцуулахад халдлагын улмаас маш олон тооны хүмүүст шууд хохирол учрах боломжтой байдаг.
Товчоор хэлбэл, кибер терроризм нь терроризмын нэг төрөл бөгөөд кибер терроризм (cyber terrorism) гэдэгт мэдээллийн технологи, компьютерийн систем, харилцаа холбоог терроризмын зорилгоор ашигласан үйлдлийг ойлгоно. Уг үйлдлийг хийсэн этгээдийг кибер террорист (cyber terrorist) гэнэ. Террористууд мэдээллийн технологийг идэвхитэй ашигладаг нь тогтоогдсон бөгөөд дэлхий ертөнц цахим орчноос хамааралтай болж буй энэ үед кибер терроризм нь хүн төрөлхтний хувьд бодит аюул болсоор байна.
Монгол Улсад террорист халдлага, террорист бүлэглэлийн талаар ямар нэг мэдээ, тайлан байхгүй гэж АНУ-ын Дипломат аюулгүй байдлын товчооны “Монгол Улсын гэмт хэрэг ба аюулгүй байдлын тайлан-2015”-д дурдсан байдаг. Гэвч Монгол Улс 2010 онд Турк улстай терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний 2 дугаар зүйлд кибер терроризмтой хамтран тэмцэх талаар заасан байна. Мөн 2016 оны 4 дүгээр сард Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай (OSCE) хамтран цахим орчин дахь террористын халдлагаас эрчим хүчний онц чухал дэд бүтцийг хамгаалах хүрээнд хоёр өдрийн дугуй ширээний уулзалт зохион байгуулсан байна. Үүнээс гадна Монгол Улсын хувьд ажиглагч статустай Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд кибер терроризмтой тэмцэхэд хамтран ажиллахаа 2013 онд мэдэгдсэн байна.
Иймд кибер терроризмын аюул дэлхийн хүмүүст хол зүйл биш юм.
Country Reports on Terrorism 2015. United States Department of State Publication Bureau of Counterterrorism and Countering Violent Extremism. June 2016 http://www.state.gov/documents/organization/258249.pdf
Cyberterrorism: The Sum of All Fears? by Gabriel Weimann. Studies in Conflict & Terrorism, 28:129–149, 2005 https://www.princeton.edu/~ppns/Docs/State%20Security/Cyberterrorism%20-%20sum%20of%20all%20fears.pdf
Serge Krasavin Ph.D. MBAv. “What is Cyber-terrorism?” Computer crime research center (CCRC). http://www.crime-research.org/library/Cyber-terrorism.htm
Cyber-Terrorism: Fact or Fiction? by Sebastian J. Bae http://www.ia-forum.org/Content/ViewInternalDocument.cfm?ContentID=8202
Mongolia 2015 Crime and Safety Report. OSAC https://www.osac.gov/pages/ContentReportDetails.aspx?cid=17237
Agreement between the Government of the Republic of Turkey and the Government of Mongolia on counter terrorism cooperation, 2010 http://www.resmigazete.gov.tr/eskiler/2010/12/20101225-2-1.pdf
OSCE and Mongolia organize table-top simulation on protecting critical energy infrastructure from targeted cyber attacks. ULAANBAATAR, 6 April 2016 http://www.osce.org/secretariat/231491
SCO members to cooperate in war on cyber terrorism 2 April 2013 by DADAN UPADHYAY https://in.rbth.com/world/2013/04/02/sco_members_to_cooperate_in_war_on_cyber_terrorism_23429SCO Fighting Cyber Terrorism 02 April 2013 https://ccdcoe.org/sco-fighting-cyber-terrorism.html
Кибер терроризмын аюул бидэнд бий юу | ||
Үзсэн: 2601 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.