Шууд Chart

Казакстаны эрх баригчид өнгөт хувьсгал гарахаас болгоомжилж байна

2016-06-09 17:13:22

Казакстаны Ерөнхийлөгч  Нурсултан Назарбаев сүүлийн үед тус улсад болж байгаа эсэргүүцлийн жагсаал цуглаан, зэвсэгт халдлага зэргийг өнгөт  хувьсгалын  шинж тэмдэг гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тэрээр өнгөт гэж нэрлэдэг хувьсгал олон аргатай.  Үүнд  далд  санаатай жагсаал цуглаанаас авgхуулаад  аллага,  эрх мэдлийг хүчээр гартаа оруулах гэсэн  оролдлого  ч багтдаг. Ийм  шинж  тэмдэг  манайд  илэрч  байна гэж цохон хэлсэн  байна. Үүний зэрэгцээ  өнгөт  хувьсгал гарсан  улс  орнуудыг  өнөөдөр  улс гэж  хэлэх ч аргагүй,  тогтворгүй байдал,  ядуурал, дээрэм тонуул ноёрхоод  байгааг  сануулсан  байна. 

Түүнчлэн  хэт даврагчид, террористууд  үүрээ засах  бүхий л нөхцөл дээрх орнуудад  бүрдээд  байгаа бол  эдийн засаг нь  10 жилийн өмнөх шигээр доройтсон. Тиймээс  нийт ард иргэд,  улс  төрийн бүх хүчин, олон нийтийн байгууллагад хандаж нэгтэж  нягтрахыг,  энх тайван, тогтвортой байдлаа хамгаалахыг Казакстаны Ерөнхийлөгч уриалсан юм.  Мөн  тэрээр нийгэм, улс орныг сулруулахыг чармайгчдын эсрэг  тэмцэх  нэмэлт арга хэмжээнүүдийг авахаа  амлажээ.  Түүнчлэн эрх баригчид  хэт даврагчид, террористуудыг дарахын тулд хамгийн хатуу арга хэмжээг  авах болно гэдгийг онцлон  хэлсэн  байна. 

Үүний зэрэгцээ тус улсад  сүүлийн үед  эсэргүүцлийн  хөдөлгөөн  өрнөх болсон.

Харин Казакстаны  баруун нутгийн Актобе  хот дахь цуврал халдлага үйлдсэн этгээдүүдийг хилийн чинадаас зааварчилгаа авсан гэх баримт мэдээлэл байгааг энэ үеэрээ мэдэгдсэн юм. Өнгөрсөн 5-ны  өдөр  бүлэг этгээд Актобе  хотын зэвсгийн дэлгүүрүүд, Үндэсний гвардийн анги нэгтгэлийн  эсрэг  зэвсэгт  халдлага үйлдсэнээс болж 7 хүн амиа алдсаны  3 нь цэргийн албан хаагч байсан юм. Казакстаны Дотоод хэргийн  яамнаас мэдээлснээр терроризмтэй  тэмцэх  тусгай  ажиллагааны  үеэр  энэ хэргийг  үйлдсэн  13 этгээдийг  утсгаж, 4-ийг нь шархдуулсан байна. Мөн  халдлагад  холбоотой хэргээр 10 хүнийг саатуулан  хорьж,  4-ийг нь эрэн сурвалжилж  байгаа юм. Актюбиний тойрогт  өнөөдөр  терроризмтэй тэмцэх  ажиллагааны  дэглэм  тогтоосны дээр  аюулын шар  түвшнийг зарлаад  байгаа юм. Үүний зэрэгцээ тус улсад  сүүлийн үед  эсэргүүцлийн  хөдөлгөөн  өрнөх болсон.  Өнгөрсөн тавдугаар сард Атырау, Астана, Алма Ат, Уралск, Кызылорд хотуудад  газрын  шинэтгэлийн төлөвлөгөөг эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан болж  байсан. Үүний хариуд өнгөрсөн даваа гарагт  Казакстаны эрх баригчид  бизнес эрхлэгч  Тохтар Тулешовийг төрийн эргэлтийг  зохион байгуулсан хэрэгт  буруутгасан юм. 

Тодруулбал,  түүнийг  энэ  жагсаал цуглааныг  санхүүжүүлж зохион байгуулсан гэж буруутгасан  байна. Хууль  сахиулах байгууллагынхан  Тулешовийг улс орны байдлыг  тогтворгүйжүүлэх замаар сүүдрийн Засгийн газар  байгуулж,  өнөөгийн  засаг төрийн  бүтцийг  өөрчлөхийг  оролдсон гэж буруутгаж  байна. Харин  олон улсын шинжээчдийн хувьд Казакстанд өнгөт хувьсгал  гарах нь юу  л бол гэж харж  байна.  Харин  эрх баригч  дэглэмийг хуулиар  халж, солих  боломж  одоохондоо  харагдахгүй  байгаа учир  сонгодог  хувьсгал  гарч магадгүй гэсэн  болгоомжлол байна.  Олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийг  өнгөт хувьсгал хийх гэсэн оролдлого гэж харж  байгааг нь  жагсаал цуглааны  дараах баривчилгаанууд  баталж  байна гэж зарим ажиглагч тэмдэглэж  байна. 

Өнөөдөр  Казакстаны эрх баригчид  эдийн засгийн хямралаас улс орноо гаргах  шийдлийг  санал болгож  чадахгүй  байна. Өнөө цагийн  сорил бэрхшээлүүдийг даван туулах  хүчин чармайлт ч гаргахгүй байна гэж сөрөг хүчнийхэн нь  шүүмжилдэг. 

Өнөөдөр  Казакстаны эрх баригчид  эдийн засгийн хямралаас улс орноо гаргах  шийдлийг  санал болгож  чадахгүй  байна. Өнөө цагийн  сорил бэрхшээлүүдийг даван туулах  хүчин чармайлт ч гаргахгүй байна гэж сөрөг хүчнийхэн нь  шүүмжилдэг. Харин Актобе  хотод  гарсан зэвсэгт  дээрэм  хүмүүс зэвсэгт тэмцэл хийхэд  ч бэлэн  байгааг харууллаа  гэж дүгнэсэн байна. Гэхдээ  тус улсын  улс төрийн систем ойрын  хугацаанд  бутран  унана  гэж  найдах  хэрэггүйг сануулж байна.  Казакстаны  эрх баригчдын  гол  асуудал  бол  Жанаозенд  ажил хаялт зарласан  нефтийн  ажилчдыг  хүч хэрэглэн  дарсан  явдал  гэдэгтэй ихэнх ажиглагч санал нэгдэнэ. Чухамхүү үүнээс болж шинэтгэлийн зам тэдний хувьд хаагдсанд  тооцогддог. Энэ  нь  ямар  ч шинэтгэл хийсэн  өнөөгийн удирдагчид  Жанаозенд хүч хэрэглэсэн хэргээрээ шүүхийн хаалга  татахад  хүрнэ  гэдэгтэй холбоотой. 

Дээр  нь  Казакстанд  олон  нийтийн эсэргүүцэл  нэг  их газар авахгүй гэж үзэж байгаа судлаачид  байна.  Улс төрийн системийг  өөрчлөхөд  чиглэгдсэн  хөдөлгөөн идэвхжлээ гэхэд  2009-2010 оны  Киргизийн хувьсгалын загвараар л өрнөнө гэсэн таамаглал байна. Энэ нь  хуучин ЗХУ-ын  бүрэлдэхүүнд  багтаж  байсан  оронд  болсон анхны  бослого хөдөлгөөн байсан. Гэвч  Киргизийн хувьсгал  төр засгийн  эрх мэдэлтнүүдийг  өөрчилж  халах үндсэн хуулийн  суваг байхгүй оронд  эсэргүүцлийн  өргөн хүрээтэй  хөдөлгөөн өрнүүлсэн ч  үр дүн гарахгүйг  баталсан.  Дээрх бүхэнтэй холбоотойгоор  Казакстанд  өнгөт хувьсгал гарах  боломжгүй гэдэгтэй  мэргэжилтнүүд  санал нэгдэж  байна. Харин ийм шинж тэмдэг  илэрч байна гэдгээр  Казакстаны эрх баригчид  эсэргүүцэгчид,  шинэтгэлийг  хүсэгчдийн  эсрэг  хийх хатуухан тэмцлээ  цагаатгах гэж  байгаа болов уу гэдэг  хардлага  гарч байна.

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

Казакстаны эрх баригчид өнгөт хувьсгал гарахаас болгоомжилж байна  
Үзсэн: 3910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Улс төр судлаач [103.242.47.xxx] 2016-06-15 09:34
Казакстан үсрэнгүй хөгжих зам сонгосон улс Одоогийн ерөнхийлөгч Нурсултан Назарбайев өрчлөгдвөл тус улс сүйрэх болно.

Бидэнтэй нэгдээрэй