Шууд Chart

Алтан үеийнхэн “Өнөр бүл-2”-ыг бүтээнэ

2016-06-09 17:36:32

1980 онд бүтээгдсэн “Өнөр бүл” уран сайхны киноны жүжигчид өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Учир нь “Хүлэгү пикчерс”, “Монгол кино нэгтгэл”-ийн хамтран бүтээсэн “Өнөр бүл өнөө цагт” уран сайхны кинонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх гэж ийнхүү цугласан байна.

Хэвлэлийн хуралд Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий, Ц.Цэнд-Аюуш, Б.Тунгалаг, “Өнөр бүл-2” киноны зохиолыг бичсэн Д.Нансал нар оролцов.

“Хүлэгү пикчерс” кино компани, “Монгол кино нэгтгэл”-тэй хамтран “Эдүгээчилсэн монгол кино” төслийг хэрэгжүүлж, Д.Дожоодоржийн зохиол, Д.Жигжидийн найруулгаар “Өнөр бүл” уран сайхны киног шинэчлэн бүтээсэн. Тус киноны зохиолыг Т.Номинзул бичиж, жүжигчин С.Баттулга найруулан дэлгэцийн бүтээл болгоод байгаа. Гэвч Ч.Алтан-Өлзий, Ц.Цэнд-Аюуш нарт таалагдаагүй аж.

Тэгээд ч өөрсдөө “Өнөр бүл-2” киног бүтээхээр ажиллаж байгаагаа дуулгасан. Гэвч 250 сая төгрөг шаардлагатай тул ард түмнээсээ хандив цуглуулахаа дуулгасан.

Ч.Алтан-Өлзий гуайн хувьд урлагт зүтгээд 50 жилийг үджээ. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр дээрх бүтээлээ заавал өлгийдөхөө амласан.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Алтан үеийнхэн “Өнөр бүл-2”-ыг бүтээнэ  
Үзсэн: 1287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Irgen [122.201.31.xxx] 2016-06-10 17:06
Denduu taaruu kino hiisend ene erhemuud buhimdalgui yahav dee.Bansh Bataa met ni reklamaar heden yom tonshij yavsan ni deer...Kino urlagiin tuuht oid iamerhuu beleg barih gej baih uu daa.Amid seruun baigaa ene avarguudaas ichihgui yom.Manai nertei zarim neg avraguud toon dotor useg tsohij yavna lee,haramsaltai.Ta nart handiv ugnu duu.Anhnii hair-2 dajgui l bolson sanagddag.UNUR BUL-2 garahaar ni nuguu Altanulzii,Tsendayaush geed toglohnuu gesen baidgui shuu.

Бидэнтэй нэгдээрэй