
Амьд хөгжмийн “Playtime-2016” наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 15 дахь жилдээ зохион байгуулагдана. Үүнд 40 хамтлаг бүртгүүлснээс 12 хамтлаг, 50 гаруй уран бүтээлч оролцох аж.
Өнгөрсөн жилийн наадмын их тайзны эрхийг “The Colors” хамтлаг хүртэж байсан бөгөөд энэ жилийнх зургаадугаар сарын 24-26-нд “Монгол шилтгээн”-д болно.
Сонирхуулахад, наадмыг угтсан, оролцох хамтлагуудыг танилцуулах өдөрлөг энэ сарын 11-нд “Gandan Live House”-д болох ажээ. Тус өдөрлөгт Even Tide (Genre: Progressive Rock, Heavy Metal), Something's Brewing (Genre: Blues, Jazz), Escape (Genre: Electro Pop), Seismic-Wave (Genre: Shoegaze) зэрэг хөгжим эгшиглэх нь ээ.
“Playtime-2016” энэ сарын 24-26-нд болно | ||
Үзсэн: 984 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.