Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Монголчуудын өв соёл- монгол нум 3000 жил" үзэсгэлэн нээлтээ хийнэ

2016-06-10 07:29:17

Эрүүл мэнд, спортын яам

09.00 цагт: Монголын Бие Бялдар Хөдөлгөөн Заслын Холбооноос "Тулгуур эрхтэн тогтолцооны эмгэгийн үеийн хөдөлгөөн засал эмчилгээ" сэдэвт Олон Улсын хурлыг зохион байгуулах гэж байна. Утас: 99059026, 99155457


Премиум Палас Зочид буудал

09.30 цагт:  "BIM-Барилгын мэдээлэлтэй загварчлал нийгмийн хөгжилд түлхэц болох нь" сэдвээр Монгол, Япон, Солонгос, Тайвань,  Филиппин зэрэг  5 орны орлцоотой явагдах Олон улсын дугуй ширээний ярилцлага  болно. Утас: 99030460, 99085635


Соёлын төв өргөө

10.00 цагт: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын “Ажилтны баяр”- ын хурал болно. Утас:91989890, 91992263


Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төв

10.00 цагт: Улсын хэмжээнд анх удаа аймаг, дүүргийн 30 Хөдөлмөрийн хэлтэстэйгээ цахимаар шууд холбогдож онлайн хурал хийнэ. Цахим хурлын орчин үеийн шинэ системийг БНСУ-ын Хамтын ажиллагааны агентлаг КОЙКА байгууллага Монгол Улсын Хөдөлмөрийн салбарт нэвтрүүлж буйгаа хүлээлгэж өгнө. Тиймээс улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлт ямар байгаа, ажилгүйдэл, ажлын байрны хүрэлцээ, хөтөлбөрүүдийн хэрэгжилт гэхчилэн олон зүйлийг эндээс шууд авчих боломжтой. Утас: 91915340


Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар

10.00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан А танхимд эхэлнэ. Хуралдаанаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд орон сууцны барилгын хөнгөлттэй зээлийн санхүүжилт олгох журам, Нийслэлийн концессын зүйлийн жгасаалтад өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Уас: 88781218, 325044

15.00 цагт:  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны хурал болно. Хурлаар дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хийгдэх инженерийн шугам сүлжээний хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ. Утас: 99979799


"Премиум Палас" Зочид буудал

10.00 цагт: “Монгол Улсад барилгын мэдээлэлтэй загварчлал нэвтрүүлэх төсөл буюу BIM нийгмийн хөгжилд түлхэц болох нь” сэдэвт олон улсын дугуй ширээний уулзалт болно. Барилга болон бүтээн байгуулалтын бүх салбарын ухаалаг тогтолцоог дэлхий нийтэд санал болгож буй BIM-ийн талаарх мэдээллийг сонирхож байгаа сэтгүүлчид уг уулзалтад хүрэлцэн ирнэ үү. Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат оролцоно. Утас: 99098286


"Пума-Империал" зочид буудал

10.00 цагт: "Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо, түүний эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь" сэдэвт хэлэлцүүлэг өргөтгөлийн хурлын танхимд болно.  Утас: 70009391, 96020189


Монголын Үндэсний музей

11.00 цагт: "Монголчуудын өв соёл- монгол нум 3000 жил" үзэсгэлэн  нээлтээ хийнэ.


Хэвлэлийн Хүрээлэн

11.00 цагт: Өндөр насны тэтгэвэр авагч иргэний нас барсны болон дараа сарын тэтгэвэр, оршуулгын тэтгэмж олголтод хийсэн ЦЕГ, МХЕГ, Үндэсний Аудитын газрын хяналт, шалгалтын дүнг ХАХНХ-ын сайд, НДЕГ-ын дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга нар танилцуулна.


Авто худалдааны цогцолбор

11.40 цагт: Авто Тээврийн Үндэсний Төвийн нэг цэгийн үйлчилгээний шинэ салбар нээлтээ хийнэ. Нийт 360 м2 талбайтай, 26 ажилтантай, 18 үйлчилгээний цонх бүхий тус төвд иргэдэд тав тухтай үйлчилгээний байрыг ашиглалтанд оруулж, АТҮТ-д хүлээлгэн өглөө. Нэгдсэн зохион байгуулалт бүхий орчин үеийн тоног төхөөрөмж, үйлчилгээг энд шийдсэн бөгөөд шинээр ажлын байраар хангаж байна.


"Монгол Ньюс" Мэдээллийн төв

11.00 цагт: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Цахилгаан дулааны үндэсний сүлжээ ТӨХК-ийн ажилчдын 300 айлын орон сууцны асуудлаар “Баярсконстракшн” ХХК-иас мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Дэлхий нийтээр Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, жил бүрийн зургадугаар сарын 12-ны өдрийг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Үүнтэй холбогдуулж ХАХНХЯ, ХЯ, Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах үндэсний сүлжээ, МАОЭНХолбоо, МҮЭХ хамтран “Бараа нийлүүлэлтийн сүлжээн дэх хүүхдийн хөдөлмөрийг хориглоё” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 96630349, 91000017

12.30 цагт: Цагдаагийн газрын тодорхойлолт авахаар хүсэлт гаргасан боловч шалтгаангүйгээр 10 хоног хүлээлгэсэн нь УИХ-ын Сонгуулийн 74 дүгээр тойрогт бие даан нэр дэвших эрхгүй болгосон талаар иргэн М.Батлхагва мэдээлэл хийнэ.

13.00 цагт: УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс ажлын тайлангаа танилцуулна.


"Нарантуул-2" Худалдааны төв

12.00 цагт: Хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдах Борлуулалтын төвийн нээлт болно.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ төвд бүтээгдэхүүнээ борлуулах давуу эрх эдлэх юм. Утас: 91915340

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: "Монголчуудын өв соёл- монгол нум 3000 жил" үзэсгэлэн нээлтээ хийнэ  
Үзсэн: 1937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй