Шууд Chart

“Талын салхи” мото наадам болно

2016-06-10 07:55:22

“Монголын Чопперчин ахан дүүс” холбооноос санаачлан “Талын салхи” мото наадмыг энэ сарын 11-12-нд Цонжин болдогт зохион байгуулна.

Тус наадам нь энэ жил хоёр дахь жилдээ болох юм. Дээрх холбооны ерөнхийлөгч С.Сүхбаяр “Энэхүү наадмын онцлог нь мотоциклийн спорт манай улсад ямар түвшинд явж байгааг харуулах, мотоспортыг сурталчлах, гадны клубуудтай хамтран ажиллах зорилготой.  Энэ жил гадаадын 100 гаруй хүн ирж оролцохоор мэдүүлгээ өгсөн ” гэв. Тэд цаашдаа Азидаа томоохон мотонаадам болгон өргөжүүлэх зорилготой байгаа юм билээ. Мото наадам Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолоос хөдлөх юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Талын салхи” мото наадам болно  
Үзсэн: 1679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй