Шууд Chart

Иргэдийн төлбөрийн чадварт нийцүүлсэн түрээсийн орон сууцтай болох журам хэлэлцлээ

2016-06-10 09:04:22

 НИТХ-аас баталсан “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-т иргэдийг 5 чиглэлээр орон сууцаар хангахаар заасан байдаг бөгөөд үүний нэг нь түрээсийн орон сууцыг хөгжүүлэх замаар нийгмийн зорилтод бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцаар хангах хөтөлбөр юм. Улаанбаатар хотод 30 800 айл орон байраа түрээслэн амьдарч байгаа гэсэн статистик тоо байдаг байна.

Эдгээр өрхийн дийлэх нь буюу 36 хувь нь төвийн бохирын шугамд холбогдоогүй, 34 хувь нь төвийн усан хангамжгүй, 33 хувь нь төвийн дулаан хангамжгүй нөхцөлд  амьдарч байгаа юм байна. Түүнчлэн Улаанбаатар хотын хүн амын 58 хувь буюу 205 431 өрх гэр хороололд амьдарч байгаагийн 56 хувь нь хашаандаа 2 ба түүнээс олон өрхөөр амьдардаг байна. Жилд дунджаар 10 000 орчим залуус гэр бүлж болж байгаа боловч тэв эцэг эх, төрөл төрөгсөдийнхөө гэр бүлд амьдарч байна гэсэн тоо баримтыг тэрээр онцоллоо. Тиймээс энэ мэт хэрэгцээ шаардлагыг үндэслэн түрээсийн орон сууцыг хөгжүүлэх шаардлага зайлшгүй байна.  Үүний тулд түрээсийн орон сууцны харилцааг нарийвчлан зохицуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй. Иймд түрээсийн үйл ажиллагааны журмын төслийг боловсруулсан танилцуулж байна гэлээ.
 
Журам батлагдаж хэрэгжиж эхэлснээр нийслэлийн зорилтод бүлгийн иргэдийг инженерийн бүрэн хангамжтай орон сууцаар хангах асуудлыг тэдний төлбөрийн чадварт нийцсэн үнээр шийдэх, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан өрхийн түр суурьшлын асуудлыг шийдэх зэрэг боломж бүрдэх юм байна.

Нийслэлийн удирдлагын зөвлөлөөс энэхүү журмын төслийг Нийслэлийн ИТХ-д өргөн барихаар шийдвэрлэв. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгдчийн шийдвэрээр “Түрээсийн орон сууцны үйл ажиллагааны журам”-ыг эцэслэн батлах юм.

Иргэдийн төлбөрийн чадварт нийцүүлсэн түрээсийн орон сууцтай болох журам хэлэлцлээ  
Үзсэн: 1099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй