Шууд Chart

Тэмцээн эхэлтэл "шийр зугаа"

2016-06-11 01:25:50

Хөлбөмбөг гэж юу вэ? Нэг үгээр хэлбэл... 22ёр хүн архи уухгүй, тамхи татахгүй, үргэлж спортоор хичээллэж эрүүл мэнддээ анхаардаг. Харин бусад хүмүүс мянга мянгаараа тэднийг хөгжөөн дэмжиж, архи ууж, тамхи татаж,  нэгнийхээ  эрүүл мэнд, нервийг бардаг.


Дэлхийн нэр хүндтэй дасгалжуулагчаас сурвалжлагч асууж байна.

-Жинхэнэ хөлбөмбөгчнийг та хэрхэн тодорхойлох вэ?

-Дээд зэргийн хувийн зохион байгуулалттай, дэг журмыг чанд сахидаг , дасгалжуулагчийн үгийг ягштал биелүүлдэг, өрсөлдөгчтэйгөө  эвтэй, шүүгчийг хүндэлдэг...

-Гэхдээ ийм тоглогч тун цөөхөн.

-Ийм тоглогчид хаа сайгүй байна.  Гэхдээ нэг дутагдал бий. Тэд  хөлбөмбөг тоглож чаддаггүй.


Нэгэн эр гэртээ орж ирсэн даруй гадуур хувцасаа ум хумгүй тайлж хаяад буйдан дээр сууж зурагтаа асааж, хөл бөмбөг үзэж эхлэв.

-Би ямар дүнтэй дууссаныг  мэднэ. Радиогоор зарласан, чамд хэлээд өгөх үү ? гэж эхнэр нь хэлэв.

-Битгий хэл. Би өөрөө үзмээр байна…

-За , тэг дээ дураараа л бол. Тэртэй тэргүй ямар ч гоол орохгүй юм чинь...


Тоглолтын 90 дэх минут Герман-Саудийн Араб 8:0

Арабын шейх хажууд нь тун баяр хөөртэй байгаа хөгжөөн дэмжигчээс,

-Хагас цагийн өмнө Германд бензиний үнэ хэд байсныг мэдэх үү? гэж бардам асуув.


Хөл бөмбөгийн тоглолтын үеэр,

-Хүү минь чи хаанаас ийм үнэтэй тасалбар аваа вэ?

-Аав худалдаж авсан юм

-Аав чинь өөрөө ?

-Гэртээ тасалбараа хайж байгаа...


Залуу туршлага муутай шүүгч ахмад шүүгчид хандаж,

-Тусламж хэрэгтэй байна зөвөлгөө өгөөч.

-Юу болов?

-Маргааш Спартак-ЦСКА тоглоно: Спартак 70  мянгыг өгсөн, харин ЦСКА 100 мянгыг өглөө яах вэ?

-ЦСКА –д 30 мянгыг буцааж өг тэгээд шударга шүү...


Тайлбарлагч хөлбөмбөмгийн тоглолтын үеэр: Довтлогч торгуулийн шугам давж ирээд  мөргөлөө- шон онолоо, дахиад цохилоо шон онолоо, ахиад цохилоо бас дахин шон. Бурхан минь,  үүнийг хурдхан төгсгөөсэй-түүнд бөмбөг өгөөч ээ...

Нийтэлсэн: Web admin

Тэмцээн эхэлтэл "шийр зугаа"  
Үзсэн: 1950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй