Шууд Chart

Дээд лигийн таван тоглолт болно

2016-06-11 12:31:24

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Хүрхээ” үндэсний дээд лигийн тэмцээний VI тойргийн тоглолтууд энэ амралтын өдөр үргэлжилнэ. МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэн болон "ДЦС-4" талбайд нийт таван тоглолт болно.

“Эрчим” баг өнгөрсөн долоо хоногт “Хангарьд”-ын талбайд зочлон тоглохдоо хожлын гурван оноог аван хүснэгтийг тэргүүлж эхэлсэн. Тэгвэл тэд энэ удаа “Улаанбаатар”-тай тоглохоор оноолт таарчээ.

“FC Улаанбаатар” өмнөх тоглолтод “Баянгол”-ыг 4:1-ээр хожсон ч хүснэгтэд сүүлээсээ гуравт бичигдэж байгаа юм. Энэхүү тоглолт өнөөдөр “Эрчим”-ийн талбай дээр болно.

Сүүлийн хоёр тоглолтод хаалгандаа гоол алдалгүй хожил аваад байгаа “Хоромхон” хүснэгтийн сүүл мушгиж буй “Улаанбаатар мазаалайнууд”-тай тоглоно.

Тэгвэл "Улаанбаатар унаганууд", “Сэлэнгэ Пресс” маргааш тоглох хуваарьтай. “Сэлэнгэ Пресс”-т А.Мөрөн, Ц.Түмэнжаргал нар эргэн ирсэн. Харин “Улаанбаатар унаганууд”-ын ахлагч П.Алтантулга, Э.Ганзориг нар бэртэлтэй байгаа. Гэвч тэд өмнөх тоглолтод “Улаанбаатар мазаалайнууд”-ыг 7:1-ээр хожсон бөгөөд Г.Ёндонжамц дөрвөн гоолыг оруулсан юм.

ХУВААРЬ:

VI.11 /Бямба/

  • 12:00  - "FC Баянгол"-"Дэрэн" / МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэн/
  • 15:00 - "Улаанбааьтах мазаалайнууд"-"Хоромхон" / МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэн/
  • 15:00 - "Эрчим"-"Улаанбаатар" /"ДЦС-4" талбай/

VI.12 /Ням/

  • 12:00 - "Улаанбаатар сити"-"Хангарьд" /МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн/
  • 15:00 - "Сэлэнгэ Пресс”-"Улаанбаатар унаганууд" /МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн/ тус тус тоглох хуваарьтай байна.

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Хүрхээ” үндэсний дээд лигийн тэмцээнд 10 баг өрсөлдөж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарыг хүртэл үргэлжлэн явагдах юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дээд лигийн таван тоглолт болно  
Үзсэн: 1072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй