
Энэтхэгийн Уйдапур хотод пауэрлифтингийн насанд хүрэгчдийн хүчний гурван төрөлтийн Азийн АШТ энэ сарын 7-12-нд болов.
Тэмцээнд манай шигшээ багийн зургаан тамирчин өрсөлдөхөд нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, 83 кг-д М-1 ангиллын +120 кг-д Д.Отгонбаяр алтан медаль хүртсэн бол М-1 ангиллын -120 кг-д Ц.Үүрцайх, 83 кг-д Б.Гансүх, М.Батбаяр нар мөнгө, 59 кг-д М.Батмөнх хүрэл медаль хүртжээ.
Монголын пауэрлифтингийн тамирчид ийнхүү тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медалийн иж бүрдэлтэй ирж байгаа бөгөөд энэ сарын 19-26-нд АНУ-ын Техас мужид хувцас хэрэглэлгүй төрлийн ДАШТ-д найман тамирчин хүч үзэх юм.
Пауэрлифтингийн тамирчид таван медальтайгаар эх орондоо ирлээ | ||
Үзсэн: 791 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.