
Францын Марсель хотноо хөл бөмбөгийн аварга шалгаруулах “Евро-2016” тэмцээн эхлээд байгаа билээ. Тус тоглолтын дараа фанатуудын хооронд зодоон гарч, цагдаа нартай мөргөлдсөн юм. Иймд Францын Засгийн газраас хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулагч хотуудад цэнгэлдэх болон фанатуудын бүсийн ойр орчимд согтууруулах ундаа худалдаалахыг хориглохыг шаарджээ.
Үүний зэрэгцээ ОХУ болон Английн фанатуудын хооронд гарсан зодооныг Европын хөл бөмбөгийн холбоо /Uefa/ шалгаж, хоёр талд анхааруулга өгсөн байна. ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ тавих эсэхийг маргааш сахилгын хорооны уулзалтаар шийдвэрлэх аж. ОХУ-ын хөл бөмбөгийн баг ирэх лхагва гарагт Словак улсын багтай тоглох юм.
Их Британийн Засгийн газраас ирэх пүрэв гарагт болох Английн хөл бөмбөгийн багийн дараагийн тоглолтын үеэр иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахаар цагдаагийн хүчнийг илгээх санал гаргажээ. Зодооны улмаас Их Британийн 20 орчим иргэн гэмтэж бэртжээ.
Зодооны улмаас 20 орчим хүн гэмтэж бэртжээ | ||
Үзсэн: 1009 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.