
“Авто Худалдааны Цогцолбор”-т Авто Тээврийн Үндэсний Төвийн нэг цэгийн үйлчилгээ байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Нийт 360 ам метр талбайтай, 26 ажилтантай, 18 үйлчилгээний цонх бүхий тус төвд тав тухтай үйлчилгээний байрыг ашиглалтад оруулж, Авто тээврийн үндэсний төвд хүлээлгэн өглөө. Авто Тээврийн Үндэсний Төвийн энэхүү нэг цэгийн үйлчилгээ нь 18 цонхоор бүртгэл мэдээлэл, татвар, даатгал, нотиратын үйлчилгээг үзүүлэхээс гадна, импортоор орж ирсэн авто тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, авто тээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээ олгох, авто тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, авто тээврийн хэрэгслийн улсын дугаар гэрчилгээг нөхөн олгох, шинэчлэн солих, авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах, явуулын дугаар олгох зэрэг автомашины бичиг баримттай холбоотой бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн байна.
Авто худалдааны цогцолборт "Авто тээврийн Үндэсний төвийн нэг цэгийн үйлчилгээ" байгууллаа | ||
Үзсэн: 1436 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.