Шууд Chart

Н.Төгсцогтын дараагийн учраа “Dynamite” хочит Р.Васкес

2016-06-13 17:36:39

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтын дараагийн учраа Пуэрто Рико улсын “Dynamite” хочит Р.Васкес тодорчээ. Уг нь тэд өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд тоглох байсан ч Р.Васкесийн саналаар тулаан хойшлогдсон байна.

Р.Васкесийн хувьд 38 настай бөгөөд 18 тулалдахдаа ердөө хоёрхон удаа ялагдсан аж. Сонирхуулахад, саяхан Олон улсын сонирхогчийн боксын холбоо мэргэжлийн боксын тамирчдыг “Рио-2016”-д оролцохыг зөвшөөрсөн билээ. Ингэснээр Н.Төгсцогт олимпийн эрхийн төлөөх тэмцээнд шалгарвал Бразилыг зорих эрхтэй болно. Гэхдээ тэрбээр одоогоор шийдвэрээ гаргаагүй байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Төгсцогтын дараагийн учраа “Dynamite” хочит Р.Васкес  
Үзсэн: 910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй