Шууд Chart

ӨНӨӨДӨР: 1072 ширхэг хувьцаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

2016-06-14 08:45:10

Барилгын Хөгжлийн Төв

09.00 цагт: Барилгын салбарт мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежуудын уулзалт болно. Уулзалтаар барилгын салбарын хүний нөөц, мэргэжилтний мэдлэг чадвар, боловсролын стандарт, сургууль тус бүрээс бэлтгэн гаргасан мэргэжилтний тоо зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ. Уулзалтанд Барилга, хот Байгуулалтын Яам, Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны Яам, Барилгын Хөгжлийн Төв, Стандартчилал хэмжилзүйн газар, салбарын Төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Ажил олгогчдын төлөөллөөс тус тус оролцоно. Утас: 94911111


Тусгаар тогтнолын талбай

09.30 цагт: "Цусаа бэлэглэж, амьдралыг тэтгэе" уриан дор "Цусны донорын дэлхийн өдөр"-т зориулсан өдөрлөг болно.


Танан төв

10.00 цагт: БСШУЯ, Монгол улсын Шинжлэх ухааны Академи хамтран 6 дахь жилдээ шинжлэх ухааны салбарын залуу судлаачдыг дэмжин ажиллах хүрээнд “Боловсон хүчнээ чадваржуулъя” сэдэвт 2 өдрийн сургалт-семинарыг зохион байгуулах гэж байна. Утас: 99002390, 98119897


Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам

10.00. цагт: БНХАУ-ын 60,0 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар Монгол Улсад анх удаа баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийн барилгын ажил эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Утас: 88093607


НҮБ-ын байр

10.00 цагт: "Ирээдүйн сайн сайхны төлөө: Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо" сэдэвт Хүний хөгжлийн 6 дугаар илтгэлийг танилцуулах ёслолын ажиллагаа болон хэвлэлийн бага хурал болно. Утас: 99135393


"Монгол Ньюс" Мэдээллийн төв

11.00 цагт: Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Эрдэнэс Тавантолгойн 1072 ширхэг хувьцаатай холбоотой Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: 1072 ширхэг хувьцаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ  
Үзсэн: 1449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.131.242.xxx] 2016-06-14 11:52
хэхэ
Зочин [202.131.242.xxx] 2016-06-14 11:51
сайн сайн

Бидэнтэй нэгдээрэй